Согтуу жолооч хоёр настай хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч хоёр настай хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ

Image may contain: car

Бага насны хүүхэд мөргөж, амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлжээ. Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 2-ны 17.00 цагийн орчим Налайх дүүргийн гуравдугаар хороо, Нарангийн гудамжны задгай хашаанд "Аксент" маркийн машины жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч, амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхин зугтжээ.

Уг этгээдийг Багахангай дүүргийн замын хяналтын постод 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбат болон Багахангай дүүрэг дэх Замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг нар 21.00 цагийн үед илрүүлэн саатуулжээ.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж