Зуслангаа эргэхээр яваад алга болсон эрэгтэйг хайх ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Зуслангаа эргэхээр яваад алга болсон эрэгтэйг хайх ажиллагааг зогсоов

Зуслангаа эргэхээр яваад алга болсон эрэгтэйг хайх ажиллагааг зогсоов

Зуслангийн байшингаа эргэхээр явсан, Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э энэ сарын 21-ний өдөр сураггүй алга болжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл хайсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй аж. Цагдаагийн байгууллагаас энэ сарын 27-ны өдөр дээрх хэрэг дээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон учраас эрлийг түр зогсоогоод байсан билээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг өчигдөр /2019.05.05/ зогсоожээ.  Хэргийг тодруулбал, Э-ийн зуслангийн байшин нь Төв аймагт байдаг бөгөөд тухайн өдрөө Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд сууж, 13.10 цагт буугаад сураггүй алга болжээ.

Ар гэрийнх нь зүгээс Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байдаг Хүйн гол буюу Хараа голын усанд эрэн хайх ажиллагаа явуулж өгөх хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлж байжээ. Тэдний хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнх олдсон байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж