Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Тяньжинь хотод эхэллээ.
БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох юм.
Өнөөдөр болсон тэмцээний ерөнхий техникийн зөвлөгөөнд Олон улсын шүүгчид нэр дэвшигч, улсын шүүгч С.Мөнхдэлгэр оролцсон байна.
Манай шигшээ баг Япон, Вьетнамын багуудтай "С" хэсэгт багтсан юм. Монгол-Вьетнамын тоглолт маргааш болно. Вьетнамын волейболчид өнөөдөр Японы хүчирхэг багийг 3:2-оор хожсон байна.
Ч.БОЛОР