-Манай волейболчид маргааш Вьетнам, нөгөөдөр Японы багтай тоглоно-
Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотноо эхэллээ. 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцохоос Бүгд найрамдах Фижи, Туркменистан улсын баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон байна. Тиймээс "С" хэсгийн өнөөдөр болох байсан Монгол-Туркменистаны тоглолт цуцлагдаж байна. Манай волейболчид маргааш Вьетнам, нөгөөдөр Японы багтай тоглох юм.
Өнөөдөр Вьетнам-Японы тоглолт боллоо. Тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Японы шигшээ баг тоглолтын эхний хоёр сэтийг авсан ч дараалан гурван сэтэд ялагджээ. Вьетнамын багийн хувьд чансаагаар 6-д бичигдэж буй баг бөгөөд маргааш манай багтай тоглох юм.
Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)
Багуудыг танилцуулья:
“А” хэсэг: БНХАУ, Иран, Энэтхэг
“В” хэсэг: Тайланд, Тайвань, ХонгКонг, Шриланк
“С” хэсэг: Япон, Вьетнам, Монгол
“D” хэсэг: БНСУ, Казахстан, Австрали, Филиппин
Тэмцээний албан ёсны сайт: http://asianvolleyball.net
Ч.БОЛ