Хятадын эдийн засгийн мэдээг хүлээн зэсийн үнэ мягмар гаригийн биржийн арилжаагаар өссөн байв. Долдугаар сарын фьючерсийнх нь үнэ Comex бирж дээр 0,14% —иар өсөн фунт нь (0,45 килограмм орчим) 2,91 доллараар арилжаалагдав.
Даваа гаригийн арилжааны төгсгөлөөр Лондоны металлын бирж дээр наймдугаар сард нийлүүлэгдэх зэс тонн нь 6380 доллараар зарагдан 0,55%-иар буурчээ. Тонн хөнгөн цагаан 1821 доллараар, цайрын нэг тонн 2281 доллараар зарагдан үнээ өмнөхөөс буулгасан байлаа.
Аж үйлдвэрийн металлын томоохон хэрэглэгч Хяатадын аж үйлдвэрийн идэвхжилтийн мэдээг хөрөнгө оруулагчид хүлээж байна. HSBC банк тавдугаар сарын урьдчилсан индексийг энэ пүрэв гаригт нийтлэх юм. Тавдугаар сарын 10-нд бодлогын хүүгээ суурь 25 пунктээр 5,1 хувь хүртэл буулгасан Хятадын Ардын банкны үйлдлийн үр ашиг хэрхэн аж үйлдвэрт нь нөлөөлсөн дүнг харахыг хөрөнгө оруулагч нар хүсч байна.
Эцсийн эцэст Хятадын эрэлт оны сүүлийн хагаст нэмэгдэнэ. Тэр нь доллараар арилжаалагддаг зэсийн үнийг нэмэгдүүлнэ гэж Argonaut Securities-ийн шинжээч Хелен Лау (Helen Lau) хэлэв. Мөн тэрээр орд газруудын зэсийн нөөц буурч байгаа учир саналыг цөөлнө гэлээ. Бас Америкийн эдийн засгийн байдал нь долларын ханшийг сулруулна гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР