МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, нийт есөн асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын нөхөн сонгууль, мөн Завхан аймгийн Засаг даргатай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, МАН олонхи болсон юм Гэвч МАН-аас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон гишүүдийг өнөөдрийг хүртэл батламжлахгүй байгаа нь Удирдах зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн тухай эх сурвалж онцоллоо.
Харин Завхан аймгийн Засаг даргатай холбоотой асуудлын хүрээнд хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн гэж байгаа ч намын гишүүд нь энэ талаар “Сонсоогүй, Удирдах зөвлөлийн хуралд оролцож чадаагүй” гэх тайлбар хийж байна.
Мөн хуралдаанаар ирэх зургадугаар сард аймаг, нийслэл дүүргийн МАН-ын хорооны дарга нарыг оролцуулсан зөвлөгөөн байгуулах шийдвэрт хүрчээ.
Г.ДАРЬ