Ховд голын усанд есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон хэрэг тавдугаар сарын 17-ны өдөр гарсан байна. 15 настай А, 15 настай Х нарыг голд осолдлоо гэх дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагчид ослын газарт очиж өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг хийж байгаа аж. Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажиллагаанд орон нутгийн 65 иргэн туслаж байгаа юм байна. Осолдож амиа алдсан талийгаач хүүхдүүд тус аймгийн Алтанцөгц, Толбо сумын харъяат ажээ. Гол үерлэж, ус их булингартсан байгаа тул эрэн хайх ажиллагаанд саад нэлээдгүй үүсээд байгаа гэнэ.
Эх сурвалж: http://horom.mn