АН: 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүн хулгайлаагүй

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

АН: 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүн хулгайлаагүй

АН: 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүн хулгайлаагүй

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх аж.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Өнөөдөр улс орны нөхцөл байдал иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Ийм үед Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн нуруунд гарсан түймэр олон хоног үргэлжилж, 60 км газрыг эзэлсэн. Ийм үед Засгийн газар Сонгуулийн тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа ярьж яваа нь харамсалтай.

Сонгуулийн тойрогт амлаад буй мөнгө төгрөгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст, хоол хүнс дутагдалтай газарт зарцуулах хэрэгтэй. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байна. Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна.

Мөн өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айлын амьдрал улам уруудан доошилж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлалтад орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байна.

Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өссөн. Энэ нь инфляцид маш их нөлөөлж байна. Мөн махны экспорт өсч байгаа нь сайн хэдий ч үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд хатуу нөлөөлж байна" гэлээ.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан.

Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж