Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Дундговь  аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнөөдрөөс Дундговь аймагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж