Калифорнийн эрэг дагуух эвдэрхий дамжуулах хоолойноос 79 мянган литр газрын тос далай руу асгарч байгааг АНУ-ын эргийн харуулууд мэдээллээ. Санта Барбара хотын ойролцоох 101-р хурдны замтай параллель дамжуулах хоолойгоос газрын тос асгарч байгаа аж.
Газрын тос дамжуулах энэ хоолой нь “Plains All American Pipeline” компанид хамаардаг байна. Одоогоор газрын тос дамжуулах хоолойд яагаад эвдрэл гарсан нь тодорхойгүй. Харин Санта Барбара хотын загас, зэрлэг амьтан хамгаалах байгууллагаас асгарсан газрын тосыг цэвэрлэх үнэлгээг хийж эхэлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters