“Инновацийн долоо хоног”-ийг тав дахь жилдээ зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

“Инновацийн долоо хоног”-ийг тав дахь жилдээ зохион байгуулна

“Инновацийн долоо хоног”-ийг тав дахь жилдээ зохион байгуулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн долоо хоног” арга хэмжээг энэ жил тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний талаар өнөөдөр /2019.05.06/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат ярихдаа “Энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарын хөгжлийн ололт, амжилт болон тулгамждаж буй асуудлууд, ирээдүйн гарц шийдлийн асуудлаа төрийн болон төрийн бус байгууллагууд, гарааны бизнес эрхлэгчид, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран чуулдаг. Салбар яамны зүгээс сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарын эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бодлогын шинэ орчин бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гээд хоёр чухал хууль Улсын их хурлаар хэлэлцэгдэж байна. Мөн удахгүй бид Паркийн тухай хуулийг өргөн барина. Засгийн газраас 2018 онд ихээхэн анхаарч, чухал хэд хэдэн журам баталсан байдаг. Энэ мэт Засгийн газраас эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэдгийг дурдлаа.

“Инновацийн долоо хоног-2019” арга хэмжээний хүрээнд энэ сарын 7, 8-ны өдрүүдэд инновацийн үзэсгэлэнг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах аж. Уг үзэсгэлэнд 80 гаруй байгууллага оролцохоор болсон байна. Үзэсгэлэнгийн үеэр инновацийн шилдэг бүтээгдэхүүн, инновацийн шилдэг үйлчилгээ, олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн шалгаруулахыг албаныхан онцолж байв.

БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл

БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл мэдээлэл өгөхдөө “Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Инновацийн долоо хоног” аяныг “Хамтын инноваци” уриан дор хамтран зохион байгуулж байна. Инновацийн салбарт зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллагууд оролцоод байх бус, хувийн хэвшлийнхэн, гарааны бизнес эрхлэгчид ч гэсэн нэгдэх ёстой. Тийм учраас бүгд хамтдаа оролцож, ажиллах нь чухал юм. Уг арга хэмжээний хүрээнд уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, хакатон арга хэмжээ зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах болно” гэв.

А.СҮРЭН
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж