Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн аллагын хэрэгтнийг тогтоох шүүх хурал эхэллээ. Тодруулбал, талийгаач бүсгүйг хөнөөсөн хэргийн сэжигтнээр татагдсан Малайзын Демократ намын удирдагч асан Лим Кит Сиан, Датук Сери Нажиб Разак нарын хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурал Малайзын нийслэл Куала Лумпур хотод болж байна.
Тус хэрэгт холбогдсон Лим Кит Сиан өөрийгөө Ш.Алтантуяа, Усайн Нажади, Кевин Морайс нарын үхэлтэй ямар ч холбоогүй гэж мэдүүлжээ. Гэвч түүний мэдүүлгийг батлах баримт олдоогүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлж байна. Өмнө нь Лим Кит Сиан энэхүү аллагыг үйлдсэн хэрэгтэн бол Нажиб Разак гэж мэдэгдэж байв. Малайзын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэхүү хэрэг улс төрийн хуйвалдаантай холбоотой байж болзошгүй ажээ.
Эх сурвалж: Malaysia-today
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ