“Хонда” багийн М.Маркуэз нутагтаа тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

“Хонда” багийн М.Маркуэз нутагтаа тэргүүлэв

“Хонда” багийн М.Маркуэз нутагтаа тэргүүлэв

Мото спортын MotoGP уралдааны 2019 оны ДАШТ-ий дөрөв дэх гараа Испаний баруун өмнөд нутгийн Андалус мужийн Кадиз хотын авто тойруулгад боллоо. Байрлал тогтоох уралдаанд “Ямаха” багийн Франц тамирчин Ф.Куартараро тэргүүлсэн ч ням гарагт болсон үндсэн уралдаанд “Хонда” багийн Испани тамирчин М.Марзуэз 41 мин 08.685 секундын амжилт үзүүлснээр тэргүүн байр эзэллээ. Дэлхийн таван удаагийн аварга М.Маркуэз нутагтаа болсон гараанд тэргүүн байр эзэлснээр ДАШТ-ийг эхний дөрвөн гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр тэргүүлж байна.

“Хонда” багийн М.Маркуэз нутагтаа тэргүүлснээр энэ улирлын 2 дахь түрүүгээ хүртэж байна. Өмнө нь Арентины гараанд түрүүлээд байсан юм. Түүнтэй хамт шагналын тавцан дээр “Сузуки” багийн А.Ринс болон “Ямаха” багийн М.Виналес нар гарчээ. А.Ринсын хувьд энэ улиралд анх удаагаа шагналын тавцан дээр гарч байгаа ажээ. Энэ өдөр бусад шилдгүүдээс домогт тамирчин В.Росси зургадугаар байранд орсон бол Х.Лоренцо ердөө 12-р байранд оржээ. ДАШТ-ий дараагийн гараа хоёр долоо хоногийн дараа Франц улсад болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж