Иргэн Д.Ганхуяг өнөөдөр /2019.05.06/ Үндсэн хуулийн Цэцэд нөхөн сонгууль зохион байгуулах асуудлаар гомдол гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч, УИХ шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.
Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу юм. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгын гэм буруутай эсэхийг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой гэв.
Тиймээс нөхөн сонгууль зохион байгуулах шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэдгээ тодотгов.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ