Балетын жүжигчид хойд хөршөөс найман медальтай иржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Балетын жүжигчид хойд хөршөөс найман медальтай иржээ

ОХУ-ын Улаан-Үд хотод дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны хооронд “Орос-Япон ЕвроАзийн” балетын анхдугаар тэмцээн боллоо. Уг тэмцээнд оролцсон Монголын балетын жүжигчид найман медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Энэхүү тэмцээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид эх орноо төлөөлөн оролцож, сонгодог бүжгийн төрөлд балетчин Д.Даваадорж, Б.Марал нар алтан медаль, Х.Галтулга мөнгө, үндэсний бүжгийн төрөлд Х.Галтулга, Б.Мөнхжин нар мөнгөн медаль хүртжээ.

Мөн Монгол Улсын консерваторын сурагч н.Энхжин, н.Лхагвасүрэн, н.Долоонням алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Монголын балетын жүжигчдийн ур чадвар олон улсад ахиж байгааг олон улсын шүүгч, мэргэжилтнүүд үнэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж