Олон улсын Букерийн шагналын эзэн тодров

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Олон улсын Букерийн шагналын эзэн тодров

Ласло Краснахоркаи. Фото : Matt Dunham / AP

Унгарын зохиолч  Ласло Краснлхоркаи ( Laslo Krasznahorkai)  Букерийн олон улсын шагналд ялжээ гэж тавдугаар сарын 20-нд Reuters мэдээлжээ.

Өдгөө 61 настай зохиолч “Эсэргүүцлийн меланхоли”, “Си-ван-му энд бидний дунд байна”, “Шулмын танго” нэртэй романуудаараа уг шагналыг авлаа. Нийт арван нэр дэвшигчтэй шорт-жагсаалтаас түүний нэр шилэгдэв.  Зохиол нь өгүүлэмж сайтай, утгын найруулгын хувьд сонгодог, үйл явдлын ээдрээг маш сонирхолтой хэлбэрээр үзүүлдэг гэж шүүгчид дүгнэв.

“Тэрээр аймшигтай, аймаар инээдэмтэй, заримдраа дэндүү сайхан үйлдлүүдийг” тэр зохиодог хэмээн зохиогчийн уран бүтээлийг шүүгчдийн тэргүүн Марина Уорнер үнэлэв..

Зохиогчдын нэр хүндтэй шагналын эзэн бэлэн мөнгөөр 60 мянган фунт буюу 90 орчим мянган долларыг гардан авна.

Зохиогч анхныхаа зохиолыг 1977 онд хэвлүүлжээ. Үүнээс найман жилийн дараа бичсэн “Шулмын танго” гэдэг роман нь түүнийг алдаршуулсан юм. Краснохоркаин үндсэн сэдэв нь хүний амьдралыг ёжлосон үл гүйэгдэх үзслийн эсрэг үлгэр домгийн  шинжийг агуулдаг бөгөөд түүний ертөнц нь тусгаарлагдмал, ирээдүйгүй байдаг.

Олон улсын Букерийн шагналыг өөр нэг зөвхөн англи хэлтнүүдэд гардуулдаг Букерийн  шагналтай хольж хутгаж болохгүй. Олон улсын Букерийг 2005 онд бий болгоод  хоёр жилд нэг удаа эзнийг нь тодруулан гардуулдаг. Шагналыг англи хэлээр бичдэг зохиолчид мөн ном нь англи хэлнээ орчуулагдсан зохиолчид  гардуулна. Ийнхүү Краснахоркаи  энэ нэр хүндтэй шагналын зураа дахь эзэн нь болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж