Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг хайж байна

Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг хайж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд нэгэн байрны орцны буланд таван сартай охиноо орхиод явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байрны гадна ягаан өнгийн хувцастай, 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна.

Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 21:00 цагт ирсэн бөгөөд энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Одоогоор охины эцэг, эхийг эрэн хайж буй бөгөөд таван сартай хүүхдийг түр хамгаалах байранд хамгаалалтад авсан байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж