Дарсаар ч бичиж болно

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Хэдхэн жилийн өмнө бэх соруулж бичдэг үзэг л бидний хамгийн их хэрэглэдэг бичгийн хэрэгсэл байсан. Харин сүүлийн жилүүдэд үзгэн бал, тосон бал гэх мэт боловсронгуй олон хэрэгсэл гарснаар бэхээр бичдэг үзэг бараг л хэрэглэнээс гараад байгаа билээ.

Харин үүнийг дахин хэрэглээнд оруулах нэгэн шинэ бүтээл гаргажээ. Энэ бол Winkpen нэртэй үзэг. Уг үзэгний хамгийн давуу тал нь заавал бэх гэхгүй, та өөрт байгаа өнгөтэй бүхий л шингэнийг ашиглаж бичиж болох гэнэ.

Кофе, улаан дарс гээд танд юу байна түүнийгээ соруулаад л бичиж болно. үнэ нь 60 ам.доллар.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж