Далайн бүрэн ууршилтын дараа амьдралыг мөхлийн ирмэгт аваачсан хоёр дахь төрлийн үзэгдэл нь 600 сая жилийн өмнө тохиосон дэлхийн бүрэн мөстлөг юм. Энэ үед дэлхийн бүхий л хуурай газар зузаан мөсөөр хучигдаж, далайн ус түвшнээсээ доош 1000 м хүртлээ хөлдсөн байв. Агаарын температур -50 хэмээс ч багассан дэлхийн бүрэн мөстлөг хэдэн сая жил үргэлжилж, амьдрал мөхлийн аюултай нүүр тулжээ. Тэгвэл бүрэн мөстлөг дуусах үед агаарын хэм +50-д хүрч, 300 м/с хурдтай аварга хар салхи үүсэх болов. Агуу хувирлыг тэсэн гарсан бидний өвөг дээдэс агуу хувьслын босгыг алхав. Бүрэн мөстлөгийн дараа том хэмжээний биетэй болон хувьссан амьтадын диваажин үргэлжлэв. Үнэндээ 3.5 тэрбум жилийн туршид бичил биетэн төдий байсан амьтадын бие томроход бүрэн мөстлөг чухал үүрэгтэй байсан бөгөөд энэ нь хүн үүсэх анхны алхам болсон төдийгүй тойрохын аргагүй чухал үйл явдал байсан юм.
Нью-Иоркийн Сэнтрал паркад хаа сайгүй байх чулуунууд магадгүй олон хүнд танил байж болох ч хэн бүхний үл мэдэх нууцыг агуулж байдаг. Эдгээр чулуунуудын бүтэц тухайн газар нутгийн хөрсний бүтцээс тэс өөр бөгөөд хаа нэгтээгээс төөрөлдөн ирсэн мэт тул төөрсөн чулуу хэмээн нэрлэжээ. Чулуунуудыг Библэд дурдагдсан Ноагийн үер тээвэрлэсэн хэмээн домогт өгүүлдэг боловч үнэн чанартаа энэ бүс нутагт хамгийн сүүлд тохиолдсон мөсөн голын "үер"-ээр зөөвөрлөгдөн иржээ. Мөсөн гол ийм том чулуунуудыг хэрхэн алс хол зайд зөөвөрлөв?
Нью-Иоркоос хойд зүгт, 3000 км зайтай Грийнландад яг одоо зөөгдөж, төөрч буй чулууг харах боломжтой юм. Мөсөн голын мөс жилд хэдхэн метр зайд "урсаж", ойр орчны уулнаас хагаран унасан чулуунуудыг зөөдөг. Чулуунууд голын мөсний хамт алс хол тээгдэх бөгөөд мөстлөг дуусч, мөс хайлах үед төөрсөн чулуу болон үлддэг ажээ. Нөгөө талаас төөрсөн чулуу нь мөсөн гол урсаж байсны баталгаа болно. Эрдэмтэд уг чулууны бүтцийг судлаж, мөсөн гол аль хүртэл үргэлжилж байсныг судлажээ. 20 мянган жилийн өмнө арслан заан оршин байх үеийн мөсний хязгаар европ, ази, хойд америкийн төвөөс урагш байрлаж байв. Бага мөстлөг хэмээн нэрлэгдсэн үйл явдлын үед мөсөн бүрхүүл хуурай газрын багахан хэсгийг хамарч, мөсгүй хэсгийн амьтадын амьдралд ноцтой нөлөө үзүүлэхээргүй байв.
үргэлжлэл: robomec.blogspot.jp