УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл хуваарийн дагуу өнөөдөр /2019.05.06/ хуралдана. Бүлгээр УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэх юм.
УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудал, байнгын хороодын дарга нарыг чөлөөлөх, томилох болон энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм.
Мөн АН-ын зөвлөл Үнийн өсөлт инфляцитай холбоотой болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх аж.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ