Дэлхий даяар олон сая хүн нойргүйдлийн асуудалтай тулгарсаар байна. Удаан хугуцаагаар нойргүй явах нь хүний бие махбодид хор хөнөөлтэй байдаг нь олон судлаачдын судалгаагаар батлагдсаар байна.
Нойргүйдлийн улмаас үүсэх АЮУЛТАЙ шинжүүд
• Нойргүйдлийн улмаас тархины хамгаалах хариу урвал буурснаар СЭТГЭЛ ТҮГШИЛТ, САНДРАХ ЭМГЭГ үүснэ.
• Хэвийн нойрны хэмнэл алдагдсанаар цагаан эсийн хэмжээ буурч, бие махбодын ДАРХЛАА БУУРДАГ.
• Тархины цусны эргэлт хямарч, цаашид ЦУС ХАРВАХ эрсдлийг нэмэгдүүлдэг.
• Нойргүйдэлтэй хүмүүс өрөөний гэрэлтүүлгийг их хэрэглэсэнээс үүдэж мелатонины ялгаралт хэвий хэмжээнээс ихэсч, энэ нь эстроген дааврын хэмжээг нэмэгдүүлж ХӨХНИЙ ХАВДАР үүсэх эрсдэлийг дагуулдаг байна.
• Нойргүйдлийн улмаас өлсөх мэдрэмж үүсгэдэг даавар /ghrelin/ ихэсч, цадах мэдрэмж үүсгэдэг даавар /leptin/ багассанаар ЭРҮҮЛ ХООЛНЫ зохицуулга алдагдана.
• Нейротрансмиттерийн хэмжээ буурснаар СЭТГЭЛ ГУТРАЛ үүснэ.
• Удаан хугацааны нойргүйдлийн үед ОЙ ТОГТООЛТ буурч, мэдээлэлд дүгнэлт хийх чадвар буурдаг.
• Хоногт 5-6 цаг унтдаг хүмүүст ДАРАЛТ ИХСЭХ эрсдэл ихтэй байдаг ба цаашид зүрх судасны өвчнөөр өвчлөх суурь нөхцөл болно.
• Нойргүйдлийн үед цусанд кортизол, норэпинефрин дааврууд ихээр чөлөөлөгдөж, ирээдүйд чихрийн шижингээр өвчлөх нөхцөлийг бүрдүүлдэг.
Нойргүйдлээс сэргийлэх олон арга байдаг. Нойргүйдлийн үед серотонин болон мелатонин буурдаг. Өнөөдөр бид та бүхэндээ серотонин, мелатонин дааврын үүсэлтийг нэмэгдүүлдэг нойргүйдлээс таныг хамгаалах хоол хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
1. Бор будаа болон бүтэн үрийн талх зэрэг эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь серотониний хэмжээг ихэсгэсэнээр нойронд сайнаар нөлөөлдөг байна.
2. Хушга нь трифтофан болон амин хүчлээр баялаг учир энэ нь серотонин болон мелатонины үүсэлтэнд эерэгээр нөлөөлснөөр хүний унтах сэрэх биологийн хэмнэл хэвийн байдалд байхад тусалдаг байна.
3. Банана нь магни болон витамин В –р баялаг учир мелатонины үүсэлтийг ихэсгэж нойргүйдлээс таныг хамгаална.
4. Бага тослогтой өөхгүй мах, илчлэг багатай бяслаг нь трифтофан болон амин хүчлээр баялаг тул нойрны зохицуулгад эерэг нөлөөг үзүүлдэг.
5. Загасны мах болон самар нь мөн нойрны зохицуулгад эерэгээр нөлөө үзүүлдэг серотонин ихэсгэснээр нойргүйдлээс таныг сэргийлнэ.
6. Шинэ ногоо жимс, цайны ургамлууд нь таныг тайвшруулж, биед үүссэн хорт бодисыг саармагжуулж, хоргүйжүүлснээр таныг тайван нойрсуулах болно.
7. Бүлээн сүүнд агуулагддаг кальци нь трифтофаны үүсэлт ихэсгэж булчин сулруулах нөлөө үзүүлсэнээр таныг тайван нойрсуулахад туслах болно.
ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ