Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов

Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд тарваган тахал гарч, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан. Энэ амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагтай хөрш зэргэлдээ Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээ зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр хөдөлжээ.  Одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, Улаангом сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, гарах орох бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж