Мадридад талбайн теннисний шилдгүүд цугларав

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Мадридад талбайн теннисний шилдгүүд цугларав

Мадридад талбайн теннисний шилдгүүд цугларав

Мэргэжлийн талбайн теннисний Мадридын нээлттэй тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Шороон гадаргуутай талбайд болдог тус тэмцээн нь тавдугаар сарын сүүлээр болдог Францын Их Дуулга буюу Ролан Гаррос тэмцээний томоохон сорилго болдог тул бүхий л шилдгүүд оролцдог.

Мадридын нээлттэй тэмцээн нь эрэгтэй теннисчдийн АТР-н мастерс-1000, эмэгтэй теннисчдийн WTA-н премьер мандатори зэрэглэлд багтдаг чансаа өндөртэй тэмцээн юм. Тэмцээнд түрүүлсэн тамирчин чансааны 1000 оноо авах бол ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 1.2 сая ам.долларын шагнал хүртэнэ.

Тус тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Надал таван удаа түрүүлсэн бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд Чехийн П.Квитова гурав удаа түрүүлж байжээ. Энэ жилийн Мадридын нээлттэй тэмцээнд Р.Надал, Н.Жокович, Р.Федерер, А.Зверев, Д.Дим, К.Нишикори, дель Потро, М.Чилич, С.Циципас нарын тэргүүтэй шилдгүүд өрсөлдөх бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд П.Квитова, С.Халеп, А.Кербер, К.Плишова болон Н.Осака нарын бүхий л шилдэг бүсгүйчүүд оролцож байна.

Сонирхуулахад, Мадридын нээлттэй тэмцээнд 2008 оноос хойш орчин цагийн талбайн теннисний “Их Дөрвөл” гэгддэг Р.Федерер, Р.Надал, Н.Жокович болон Э.Мюрре нар 2017 он хүртэл ээлж дараалан түрүүлж байжээ. Харин өнгөрсөн онд “Их Дөрвөл”-ийн ноёрхлыг Германы өсөж яваа залуу тамирчин А.Зверев зогсоож цомыг хүртсэн юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж