Нээлттэй ажлын байр: Монголын Мянганы сорилтын сан

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байр: Монголын Мянганы сорилтын сан

Нээлттэй ажлын байр: Монголын Мянганы сорилтын сан

Монголын Мянганы сорилтын сан

(МОНГОЛЫН МСС)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооsронд байгуулсан Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн гsазар юм. Уг Компакт гэрээний хүрээнд үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг тогтвортойгоор нэмэгдүүлж, ойрын ирээдүйд нүүрлэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой, харилцан уялдаа бүхий дараах гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр нь:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэр буюу Улаанбаатар хотын баруун доод хэсэгт орших эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл.
  • Хаягдал ус дахин боловсруулах төсөл.
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл болно.

Монголын МСС нь мэргэжлийн зохих ур чадвар, ажлын туршлага бүхий дараах ажилтнуудыг сонгон шалгаруулахаар зарлаж байна.

  1. ОФФИСЫН МЕНЕЖЕР

Үндсэн үүрэг  

Оффисын менежер нь Захиргааны асуудал хариуцсан захирлын удирдлага дор МСК-ын ажлын байрны зааварчилгааны дагуу, Монголын МСС-ийн үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиргаа, аж ахуйн ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэх ба Захиргааны туслах ажилтан, жолоочдоос бүрдэх багийг удирдлага чиглэлээр хангаж ажиллана.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн захиргааны ажлын жилийн төлөвлөгөөг боловсруулж, өөрийн чиг үүргийн хүрээнд Монголын МСС-ийн Төслийн хэрэгжилтийн төлөвлөгөөнд захиргааны шинжтэй санал, төлөвлөлтийг тусгах.
  • Монголын МСС-ийн холбогдох албан тушаалтнууд болон МСК зэрэг холбогдох байгууллагатай санал солилцсоны үндсэн дээр байгууллагын аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг боловсруулж, тухай бүр шинчлэх.
  • Монголын МСС-ийн захиргааны бодлого, дүрэм, журмыг МСК-аас баримталдаг хэм хэмжээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, тухай бүр шинэчлэх.
  • Монголын МСС-ийн ажлын байрны бэлэн байдал, зохион байгуулалт, засвар үйлчилгээ болон бусад хэрэгцээ шаардлагыг шуурхай хангаж ажиллах.
  • Монголын МСС-ийн эд хөрөнгийн (тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга, бичгийн хэрэгсэл г.м) зохист хэрэглээг ханган, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж, бүх тээврийн хэрэгслийг зохих ёсоор даатгуулсан байх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, байгууллагын хөгжил болон менежмент, үйлчилгээний ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх

Ажлын туршлага:

  • Оффисын удирдлага, захиргаа, аж ахуйн чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан байх, түүний дотор оффисын өдөр тутмын ашиглалт, үйлчилгээ, шаардлагатай бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтыг хийж, дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, гэрээ байгуулж байсан зэрэг холбогдох туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

  1. ЗАХИРГААНЫ ТУСЛАХ АЖИЛТАН

Үндсэн үүрэг

Захиргааны туслах ажилтан нь Оффисын менежерийн шууд удирдлага дор Монголын МСС-ийн захиргаа, аж ахуйн туслах ажлыг гүйцэтгэнэ.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн захиргааны ажлын урт болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулахад оролцох.
  • Монголын МСС-ийн холбогдох албан тушаалтнууд болон МСК зэрэг холбогдох байгууллагатай санал солилцсоны үндсэн дээр байгууллагын аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг боловсруулж, тухай бүр шинчлэхэд Оффисын менежерт туслалцаа үзүүлэх
  • Монголын МСС-ийн захиргааны бодлого, дүрэм, журмыг боловсруулж, тухай бүр шинэчлэхэд Оффисын менежерт туслалцаа үзүүлэх.
  • Монголын МСС-ийн ажлын байрны бэлэн байдал, зохион байгуулалт, засвар үйлчилгээ болон бусад хэрэгцээ шаардлагыг шуурхай хангаж ажиллах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, байгууллагын хөгжил болон менежмент, үйлчилгээний ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.

Ажлын туршлага:

  • Оффисын захиргаа, аж ахуй, нарийн бичиг буюу түүнтэй ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэсэн дор хаяж гурван (3) жилийн туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай ( англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай ) байх.

  1. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Хүний нөөцийн мэргэжилтэн нь Хүний нөөцийн менежерийн шууд удирдлага дор Монголын МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, ирц, ажлын цагийн бүртгэл, ажилтнуудын баримт бичгийн бүрдлийг хариуцан, хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагаа болон уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн төсөл хөтөлбөрийн боловсон хүчний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нээлттэй ажлын байрны зар гаргахаас ярилцлага товлох хүртэл шаардлагатай бүх ажил үүргийг гүйцэтгэх ба ингэхдээ баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлж, цаг тухайд нь гүйцэтгэх.
  • Хүний нөөцийн менежерт хүний нөөцийн бодлого, дүрэм журмыг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
  • Монголын МСС-ийн нэрийн өмнөөс МСК-ын хэм хэмжээ, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн ирц, ажлын цагийн бүртгэлийн журмын биелэлтийг хангах, цалин хөлс, тэтгэмж тооцох болон хүний нөөцийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Монголын МСС-ийн ажилтнуудад зориулсан сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх.
  • Монголын МСС-ийн ажилтнуудын хувийн хэрэг, бусад мэдээллийг бүрдүүлэн хадгалж, тухай бүр шинэчлэх ба тэдгээрийн нууцлал, зохист хэрэглээг хангах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, хөдөлмөрийн хууль болон ижил төстэй бусад чиглэлээр бакалварын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.

Ажлын туршлага:

  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалт зохион байгуулах, хүний нөөцийн бодлого, дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг хүний нөөцийн удирдлагын чиглэлээр дор хаяж гурван (3) жил ажилласан туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх

  1. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН /2 ажлын байр/

Үндсэн үүрэг

Тогтвортой байдлын мэргэжилтэн нь ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, салбар хоорондын өргөн хүрээтэй техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэхэд Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралд дэмжлэг үзүүлнэ.

Ажил үүрэг

  • Ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, салбар хоорондын, өргөн хүрээтэй техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
  • Ус ашиглалтын байгууллагуудын санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтүүд, аж үйлдвэрийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, хяналт тавих, үйлчилгээний стандарт, хэм хэмжээ, ус ашиглагчдын мэдээллийг цуглуулах, ашиглах, усны үнэ тарифын хүртээмжтэй байдал зэрэг асуудлаар төслийн багийн бусад гишүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тогтвортой байдлын нэн чухал санаачилгуудыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжоор хангах.
  • Хувийн хэвшил, нийтийн аж ахуйн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг харилцан адилгүй талуудтай харилцаа тогтоон, хамтарч ажиллахад туслалцаа үзүүлэх замаар төслийн үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжилтийг хангах, үйл явцыг хянах, үр дүнд хяналт тавих боломжийг хангах.
  • Төслийн явц, ахиц дэвшлийг хянах, зөвлөх болон гэрээт байгууллагуудаас хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг хянах, хүлээн авах, болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тодорхойлж, саармагжуулахад Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн Захиралд дэмжлэг үзүүлэх замаар төслийн үр дүнтэй удирдлагыг хангах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, инженерийн болон холбогдох бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.

Ажлын туршлага:

  • Төрийн болон олон улсын байгууллага, ус ашиглалтын болон нийтийн аж ахуйн байгууллагад усны чиглэлээр бодлого боловсруулах, уялдаа холбоо хангах, хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх

  1. НЯГТЛАН БОДОГЧ

Үндсэн үүрэг

Нягтлан бодогч нь Санхүүгийн захирлын удирдлага дор нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж, төсөв, санхүүгийн төлвийг боловсруулах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, батлах ажлыг гүйцэтгэнэ.

 

Ажил үүрэг

  • Нягтлан бодох бүртгэлийн бүх үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчимд үндэслэн явуулах.
  • Төсөв, санхүүгийн төлвийг боловсруулах.
  • Санхүүгийн холбогдох тайланг цаг хугацаанд нь боловсруулах.
  • Сарын болон жилийн эцсийн тайланг хариуцан боловсруулах.
  • Дансны мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ, нэгтгэл дүгнэлт хийх.
  • Татварын тооцоо, буцаалтыг боловсруулж, санхүүгийн тайлан, балансыг бэлтгэх.
  • Монголын МСС-ийн удирдлагад тогтмол тайлан, мэдээлэл хүргүүлэх.

 

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Нягтлан бодох, санхүүгийн чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн, мэргэшсэн нягтлан бодогч байх.

 

Ажлын туршлага:

  • Олон улсын санхүүгийн нийтлэг зарчмууд, түүний дотор МСК, дотоодын болон гадаадын хөгжлийн түнш байгууллагуудын санхүүгийн бодлого, дүрэм журмын дагуу нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан дор хаяж гурван (3) жилийн туршлагатай байх..

 

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

  1. УСНЫ МЭРГЭЖИЛТЭН /3 ажлын байр/

Үндсэн үүрэг

Усны мэргэжилтэн нь зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төсөлд хяналт тавих, батлах, барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулах зэрэг чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэгийг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд үзүүлж ажиллана.

Ажил үүрэг

  • Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
  • Зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төсөлд хяналт тавих, батлах, барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулах зэрэг чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэгийг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд үзүүлэх.
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутам хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар бичгээр тайлан бэлдэн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд мэдээлэл өгөх.
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөхийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцон, хурлын тэмдэглэл үйлдэж, Монголын МСС-ийн архивт зохих ёсоор хүргүүлэх.
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх болон барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй холбоотой ажиллаж, хэрэгжилтийн явц, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих.
  • Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөхийн хийсэн тооцоог хянах.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд тайлагнах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Инженерийн холбогдох чиглэлээр (ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн г.м) бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн, мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.

Ажлын туршлага:

  • Томоохон хэмжээний дэд бүтэц, барилга угсралтын төсөл, үйл ажиллагаа, түүний дотор ус хангамжийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, байгуулах чиглэлээр дор хаяж гурван (3) жил ажилласан туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх

  1. ОРЧУУЛАГЧ

Үндсэн үүрэг

Орчуулагч нь Монголын МСС-ийн аливаа үйл ажиллагаанд зориулан мэргэжлийн, өндөр төвөгшил бүхий сэдвээр бичгийн болон аман орчуулгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн дотоод хурал, уулзалт болон МСК, Монгол Улсын Засгийн газрын яамд, агентлаг болон холбогдох байгууллагууд, олон улсын хөгжлийн түнш байгууллага, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд зэрэг өргөн хүрээтэй талуудтай зохион байгуулж буй уулзалт, арга хэмжээний үеэр аман орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх.
  • Монголын МСС-ийн дотоод баримт бичиг болон МСК, Монгол Улсын Засгийн газрын яамд, агентлаг болон холбогдох байгууллагууд, олон улсын хөгжлийн түнш байгууллага, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд зэрэг талуудтай солилцож буй баримт бичиг, бусад материалыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулах.
  • Төслийн багийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, техникийн болон мэргэжлийн нэр томьёоны орчуулгыг оновчтойгоор үйлдэж, лавлагаа боловсруулан, тухай бүр шинэчлэх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Орчуулагч, хэлмэрч болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаварын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.

Ажлын туршлага:

  • Дээр дурдсан ажил үүргийг гүйцэтгэж байсан дор хаяж гурван (3) жилийн туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг тодорхой ажил үүрэг, ажлын төлөвлөгөө болгон буулгах чадвартай.
  • Ажилтнуудын дунд нэгдмэл байр суурь бий болгох, хөндлөнгийн холбогдох талуудтай ойр дотно харилцаа тогтоох чадвартай.
  • Эрсдэлийг бууруулах, удирдан зохицуулах шийдлийг тодорхойлж, санал болгох чадвартай.
  • Бусдад итгэл төрүүлэх, харилцан итгэлцэл бий болгох, улмаар хэлэлцээ хийх өндөр чадвартай.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Шинэ тутам үүссэн асуудлуудыг цаг алдалгүй ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай;
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Дараах хаяг, эсхүл mca.office@mfa.gov.mn э-шуудангаар намтар болон холбогдох материалаа англи хэл дээр бүрдүүлж ирүүлнэ үү (сонирхсон ажлын байрны нэрийг тодотгоно).

Хаяг: Монголын Мянганы сорилтын сан, Гадаад харилцааны яам, Энхтайваны өргөн чөлөө-7А, Улаанбаатар-14210, Монгол Улс.

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад дуудна.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж