Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиодог. Энэ өдөр Оюуны өмчийн байгууллагаас “ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнг зохион байгуулж, ОУ-ын байгууллагад бүртгэгдсэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ. Монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг том бахархал энэ юм. Монгол улсаас Олон улсад бүртгэгдсэн барааны тэмдэгтэй 7 компани байдаг. Эдгээрийн нэг нь ТЭСО компани юм.
ТЭСО корпорацийн TESO step by step болон Зөв брэндийн тэмдэгүүд Олон улсад бүртгэгдсэн. Тус корпорацийн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтсэн бүтээгдэхүүн дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн болжээ.
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001, Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Дэлхийд цор ганц Зөв аарцны ундаа, 100 шүүс, Милко тослог гэх мэт олон нэр төрлийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ нийлүүлж байна.
ТЭСО корпораци нь бүтээгдэхүүнээ 2014 оноос эхэлж БНХАУ, Казакстан улс, ОХУ зэрэг дэлхийн томоохон хөгжингүй орнуудад экспортонд гаргаж ОУ-ын зах зээлд гарах зам мөрийг тавьсан.
Монголчууд эрт дээр үеэс малынхаа ашиг шимийг хүртэж, сүү цагаан идээгээ боловсруулан жилийн 4 улиралдаа тохируулан идээ шүүсээ бэлддэг уламжлалтай.
Дэлхий нийтээрээ хэрэглэхэд илүү хялбар, эко эрүүл бүтээгдэхүүн руу анхаарал хандуулж байгаа энэ цаг үед ТЭСО компанийн Зөв брэнд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болоод байна. ТЭСО корпорацийн Милко сүүний үйлдвэр 2003 оноос хойш Уламжлалыг шинэчилнэ уриатайгаар тасралтгүйгээр үйлдвэрлэлээ явуулж байна.
2018 оноос Зөв брэндийн нэр төрлийг нэмж инновацийн шинэ бүтээгдэхүүн болох Зөв хатаасан аарцыг амжилттай үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн. Аарцыг улирлын онцлог, хадгалалтын нөхцлөөс шалтгаалж зөвхөн хүйтэн сэрүүний улиралд л хэрэглэдэг байсан бол жилийн дөрвөн улирлын туршид тасралтгүй хэрэглэх боломжийг “Зөв” брэнд хэрэглэгчиддээ өглөө. ТЭСО корпораци Монгол оюун санааг дэлхийд гаргах зорилгынхоо хүрээнд монгол аарцыг олон улсад таниулах, экспортлох боломжийг нээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг монголчууддаа цэвэр байгалийн гаралтай, яг л эх орондоо чанаад уудаг шиг сайхан амтыг хүргээд байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ малчдынхаа орлогыг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт өгөөжөө өгч, эдийн засгийн дархлааг тогтоож яваа ТЭСО корпорацийн үндэсний баялгийг дэлхийд таниулах үйлс нь дардан байх болтугай. Зөвөөр дархлаагаа дэмжье Зөв монгол брэнд.