"Аякс Амстердам" найман жилийн дараа цомын АШТ-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

"Аякс Амстердам" найман жилийн дараа цомын АШТ-д түрүүлэв

"Аякс Амстердам" найман жилийн дараа цомын АШТ-д түрүүлэв

Нидерланд улсын хөлбөмбөгийн цомын АШТ-ий шигшээ тоглолт өчигдөр орой явагдав. Энэ жилийн KNVB Cup буюу Нидерландын хөлбөмбөгийн цомын АШТ-ий шигшээд "Аякс Амстердам" болон Виллем II багууд шалгарсан байна. Шигшээ тоглолт 51 мянган хүний суудалтай “De Kuip” цэнгэлдэх хүрээлэнд болж, Аякс Амстердам багийн ялалтаар өндөрлөжээ.

"Аякс Амстердам" багаас Д.Блинд, Р.Кристенсен нар тус бүр нэг гоол оруулсан бол К.Хунтелаар дубль хийж, өрсөлдөгчөө буулгаж авсан байна. "Аякс" клуб Нидерландын цомын АШТ-д 18 удаа буюу хамгийн олон түрүүлсэн байдаг ч сүүлд 2010 онд түрүүлж байжээ. Түүнээс хойш найман жилийн дараа цомын АШТ-д түрүүлж байна. Энэ цом бол тус клубын энэ улиралд хүртэж буй эхний цом болж байна.

"Аякс" улсын цомын АШТ-д түрүүлж байгаа бол лигтээ "ПСВ Эйндховен" клубын хамтаар 30 оноотой эхний байранд бичигдэж байгаа. Мөн Европын аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, эхний тоглолтдоо ялалт байгуулаад буй. Магадгүй 2-3 цом хүртэх боломж "Аякс Амстердам" багт байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж