Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ | News.MN

Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ.

Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.

Зарим зорчигчийн мэдээлснээр, онгоц аянганд цохиулсны улмаас шатжээ. Цаг уурчдын мэдээлснээр, ням гаригийн орой “Шереметьево” орчимд үүлэрхэг, салхитай байсан тул цахилгаан цахих, аянга буух магадлал өндөр байсан аж.

НЭМЭЛТ:

МУРМАНСКИЙН БҮС НУТАГТ ГУРАВ ХОНОГИЙН ГАШУУДАЛ ЗАРЛАВ

Мурманскийн бүс нутагт гурван хоногийн гашуудал зарлажээ. Москвагийн эмч нар ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн амь насыг аврахаар хүчээ дайчлан ажиллаж байгаа талаар “Вести” мэдээлжээ.

"SSJ-100" зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотойгоор ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зорчигчдын ойрын хамаатан, төрөл төрөгсдөд мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8-800-775-17-17 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна.

Онгоцны үйлчлэгч Максим Моисеев шатаж буй агаарын хөлгөөс зорчигчдыг гаргаж, амь насыг нь аврахын тулд онгоцны хаалгыг онгойлгохыг оролдон, улмаар амиа алдсан талаар нисэх багийн гишүүд ТАСС-т мэдээлжээ.

Эмнэлгийн арав гаруй ажилтан Мурманскийн нисэх онгоцны буудалд хохирогчдын төрөл төрөгсөд болон бэртэж гэмтэгсдэд тусламж үзүүлэн ажиллаж буй талаар Мурманскийн бүс нутгийн Эрүүл мэндийн сайд Дмитрий Панычев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, тэдэнд туслах, ослын шалтгааныг сайтар тогтоохыг үүрэг болгожээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Кубын засгийн газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. Эмгэнэлд "Москвагийн Шереметьевогийн нисэх онгоцны буудалд гарсан ослын улмаас "Аэрофлот"-ын онгоцны багийн гишүүд болон олон хүний амь нас хохирсонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Ослын газарт Оросын тээврийн хяналтын газар, прокурорын газар, Мөрдөн шалгах хорооны шинжээчид ажиллаж байгаа аж.

"SSJ-100" онгоц хэрхэн газардсан нь Шереметьево нисэх буудлын хяналтын камерын бичлэгт үлджээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-06 76.175.54.133

Болж хэдэн а******н орос үхжээ

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.30

HARAMSALTAI.

Avatar

Badraa 2019-05-06 80.216.125.210

Uhamsargui medlet bolovsrolgui hooson tolgoitnuud ih boljee…….Kim humuus l busdiigaa doodnii ni tatdaamdaa…………

Avatar

зочин 2019-05-06 202.9.43.81

Тун эмгэнэлтэй юм болжээ .. .. Галын машин маш удаж иржээ !!!. Эхний зорчигчид гар тээшээ авах гэж тэнэгтэж бусдын гарах замыг хаасан болтой ..

Avatar

5 2019-05-06 66.181.161.72

Аяганд цохиулсан бн

Avatar

Зочин 2019-05-06 202.131.245.243

Бусдын зовлонд бах тав нь ханаж байвал жинхэнэ чөтгөр мөн буй за.

Avatar

Ovgon 2019-05-06 103.57.94.127

Orosiin niseh ongots gej yu baihav de, nisdeg avs gesen ug. Dongoj uildverees garaad indonesiad shownd oroltsoh gej yavaad suirch baisan, sayahan yakutad bas shataj suirsen odoo ene butehgui ene sogtuu ivanuud kkk. tegeed ch ene ongotsond orosiin hiisen yum gej barag baihgui buh ed angiig olon uls ornoos avch ereever huraavar yum evluulj bosgoson yum chin yaj oodtei baihav de, ugaasaa neg ijil zoriulaltaar uuldverleegui yum chin kkk.

Avatar

Зочин 2019-05-06 202.131.245.243

Хүн биш чөтгөр болсон тэмбүүтэй хэдэн хунхуузууд баярлалдаад, орилолдоод, бархиралдаад л одоо ороод ирэх юм аа?

Avatar

Zochin 2019-05-06 49.0.213.114

Ха ха ха, хаа газрын сэтгэлгээний хоцрогдол ийм л байдаг хойно доо, аргагүй чааваас

Avatar

Зочин 2019-05-06 103.9.91.40

Холын Амеркийг дуу нийлүүлэн муулдаг монголчууд ойрын оросоо дуу нийлүүлэн шагшин магтагч үхэрүүд. Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэдэг улиг болсон үзлээ халах чадалгүй юм үзээгүй үхэрүүд.

Avatar

Зочин 2019-05-06 122.201.22.173

Emgenel ilerhiilj bn

Avatar

ЗОЧИН 2019-05-06 202.126.89.123

Шүлсээ хаяхаа больчихвол нэг алхам сайжирлаа гэж бод!!

Avatar

Зочин 2019-05-06 202.21.110.38

Оюуны хомсдолтой хүмүүс олшроод байна уу, энэ сэтгэгдлүүдээс хархад.

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.12

Хүмүүс ослоор ѳнгѳрхѳд баасны ялаа шиг балиар малнууд хуцалдсаар л байх юм

Avatar

Зочин 2019-05-06 119.40.99.30

Индонезид энэ онгоц бас нэг унасан, сухой супержет

Avatar

ИРГЭН 2019-05-06 66.181.164.222

НӨГӨӨ МУУ 2 ХӨРШӨӨ Л ХАРААГААД ЭХЭЛДГЭЭРЭЭ ХАРААЖ БАЙХ ШИВ. МОНГОЛЧУУД. ЯДАХДАА МОДОН ЖОРЛОНГОО ЖООХОН САЙЖРУУЛЧИХ ЮМСАН ДАА.

Avatar

Зочин 2019-05-06 202.179.25.99

ЮУН МОДОН ЖОРЛОН ЮУН ТОМ ЮМ ЯРЬДЫН. ЭХЛЭЭД НОЙЛЬД ОРООД УСАА ТАТАЖ СУРМААР БАЙНА. ТЭГЭЭД ГОЛ ДЭЭР ОЧООД ХОГ н**ш ТАРЬДАГАА БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭГЭХИЙН ТУЛД ЭНД ХОГ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ АВААД БУЦАХ ЁСТОЙ ГЭЖ УХАМСАРЛАДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭНЭЭС ДЭЭРДЭЭГҮЙ ЦАГТ МОДОН ЖОРЛОНГООСОО САЛЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ.

Avatar

Иван 2019-05-06 96.90.237.213

Энэ хүмүүсийн бичсэнээр бол Boeing осолдвол бас л Оросуудыг буруутгах уу?
Ямар ч онгоц осолдоно.

Avatar

Зочин 2019-05-06 104.153.109.88

согтуу нисгэгчтэй дурак оросууд

Avatar

Зочин 2019-05-06 202.131.245.243

Осол, сүйрэл гэдэг юм аль ч улс оронд, хаана ч хэлж биш хийсч ирдэг юм аа. Нэг их баярлаж дэвхцээд байх юм ч биш дээ. Бусдын гаргасан алдааг давтахгүйг хичээж, өөрснийгөө л хичээх хэрэгтэй.

Avatar

сссссссс 2019-05-06 103.229.122.163

америк онгоц осолд ордоггүй тээ .. америк б**с долоогчид улам л мал болоод байх юм

Avatar

Zochin 2019-05-06 120.16.65.229

Haramsaltai yvsal boljee.Haana ch ijilheen hunii ami l hairan.

Avatar

Зочин 2019-05-06 103.229.123.161

Согтуу Иван дуракуудын онгоц гэж юу байх вэ СССРийн үеийн сор эрдэмтэд нь украйнууд байсан

Avatar

Зочин 2019-05-06 202.179.31.15

Тх, орос техник нэртэй сэг найдваргүй өөрсдөө ч тийм сэтгэдэг хүмүүс биш. Манай дарга нар лоббинд.автаж лада оруулж ирэх гээл бэлдээд бн. Японыг яаж барах вэ дампуу оросууд приус нь хамаагүй бөх найдвартай

Avatar

Malchin 2019-05-06 66.181.188.143

Bid yu ch uildverldeggui uls baij ingej yum hiideg ulsiig shuuh erkh baina uu Ork min!??

Avatar

Зочин 2019-05-06 43.242.243.68

hey zugeer malaa mallaad yavaldaa

Avatar

Зочин 2019-05-06 202.21.116.111

goy hellee goshnogo mine

Avatar

Иван 2019-05-06 96.90.237.213

Та өөрөө Япончуудын хаягдал Prius -аа унаж болно ш дээ.

Avatar

зочин 2019-05-06 43.242.243.124

хогийн сэтгэгдэл бичдэг троллууд ихэвчлэн нийгэмд байр сууриа олоогүй хүний амжилтанд хорссон атаархуу хүмүүс байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж