Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

Онгоцны үйлчлэгч зорчигчдоо аврах гээд амиа алджээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ.

Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.

Зарим зорчигчийн мэдээлснээр, онгоц аянганд цохиулсны улмаас шатжээ. Цаг уурчдын мэдээлснээр, ням гаригийн орой “Шереметьево” орчимд үүлэрхэг, салхитай байсан тул цахилгаан цахих, аянга буух магадлал өндөр байсан аж.

НЭМЭЛТ:

МУРМАНСКИЙН БҮС НУТАГТ ГУРАВ ХОНОГИЙН ГАШУУДАЛ ЗАРЛАВ

Мурманскийн бүс нутагт гурван хоногийн гашуудал зарлажээ. Москвагийн эмч нар ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн амь насыг аврахаар хүчээ дайчлан ажиллаж байгаа талаар “Вести” мэдээлжээ.

"SSJ-100" зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотойгоор ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зорчигчдын ойрын хамаатан, төрөл төрөгсдөд мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8-800-775-17-17 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна.

Онгоцны үйлчлэгч Максим Моисеев шатаж буй агаарын хөлгөөс зорчигчдыг гаргаж, амь насыг нь аврахын тулд онгоцны хаалгыг онгойлгохыг оролдон, улмаар амиа алдсан талаар нисэх багийн гишүүд ТАСС-т мэдээлжээ.

Эмнэлгийн арав гаруй ажилтан Мурманскийн нисэх онгоцны буудалд хохирогчдын төрөл төрөгсөд болон бэртэж гэмтэгсдэд тусламж үзүүлэн ажиллаж буй талаар Мурманскийн бүс нутгийн Эрүүл мэндийн сайд Дмитрий Панычев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, тэдэнд туслах, ослын шалтгааныг сайтар тогтоохыг үүрэг болгожээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Кубын засгийн газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. Эмгэнэлд "Москвагийн Шереметьевогийн нисэх онгоцны буудалд гарсан ослын улмаас "Аэрофлот"-ын онгоцны багийн гишүүд болон олон хүний амь нас хохирсонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Ослын газарт Оросын тээврийн хяналтын газар, прокурорын газар, Мөрдөн шалгах хорооны шинжээчид ажиллаж байгаа аж.

"SSJ-100" онгоц хэрхэн газардсан нь Шереметьево нисэх буудлын хяналтын камерын бичлэгт үлджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж