“Манчестер Юнайтед” клуб ТОП-4-т багтаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

“Манчестер Юнайтед” клуб ТОП-4-т багтаж чадсангүй

“Манчестер Юнайтед” клуб ТОП-4-т багтаж чадсангүй

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 37-р тойргийн тоглолт энэ амралтын өдрүүдэд явагдаж байна. 37-р тойрогт "Манчестер Юнайтед" клуб "Хаддерсфилд Таун" багийн талбайд зочлон 1-1 харьцаатай тэнцжээ. Энэ тэнцээ нь тэдэнд нэг оноо авчирсан ч ТОП-4-д багтахад хангалттай байж чадсангүй. "Манчестер Юнайтед" клуб энэ улиралд ТОП-4-ийн гадна үлдсэнээр ирэх жилийн аваргуудын лигт өрсөлдөх боломжгүй болж байна.

"Манчестер Юнайтед" клуб өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс хойш маш хангалтгүй тоглож байгаа бөгөөд бүх тоглолтыг оролцуулаад ердөө ганцхан хожил авсан бол хоёр тэнцэж, долоо хожигдсон байна. Английн хөлбөмбөгийн дээд лигийн 20 удаагийн аварга "Манчестер Юнайтед" клуб ийнхүү ирэх улиралд аваргуудын лигийн гадна үлдэж байна. Тэдний энэ улирлын сүүлийн өрсөлдөгч нь "Кардифф Сити" байх юм.

"Манчестер Юнайтед" клубээс гадна У.Эмеригийн "Арсенал клуб" ТОП-4-ийн гадна үлдэж байх шиг байна. "Арсенал" клуб 37-р тойрогт талбайдаа "Брайтон Хоу энд Альбион" клубыг хүлээн авч 1-1 харьцаатай тэнцэж, 67 оноотой болж, хүснэгтийн 5-р байранд бичигдэж байна.

Сүүлийн 38-р тойрогт "Тоттенхэм Хотспур" клуб талбайдаа "Эвертон" клубтэй тоглоно. Энэ тоглолтод "Тоттенхэм Хотспур" клубын үр дүнгээс үл хамаарч "Арсенал" ТОП-4-т багтах боломжгүй болоод байна. Ирэх жилийн аваргуудын лигийн эрх "Челси" болон "Тоттенхэм Хотспур" клубуудэд байгаа бол аваргын төлөө "Ливерпүүл" болон "Манчестер Сити" клубууд сүүлийн тойрог хүртэл ширүүн өрсөлдөөн өрнүүлсээр байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж