Хоёр тэрбум рублийг хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зарцуулна | News.MN

Хоёр тэрбум рублийг хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зарцуулна

Хоёр тэрбум рублийг хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зарцуулна

Хоёр тэрбум рублийг хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зарцуулна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн Пүрэв гаригт /2019.05.02/ хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хоёр тэрбум рубль зарцуулах шийдвэрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөрөнгийг 36 бүс нутагт хуваарилан өгөх юм.

Аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ хөрөнгийг гаргаж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдэд буцалтгүй тусламж болгон өгөх ажээ.

Энэ нь эхний ээлжийн хөрөнгө бөгөөд энэ 2019 онд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор зарцуулахаар нийтдээ 33,9 тэрбум рублийг Засгийн газрын төсөвт суулгажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж