Ж.Харден 41 оноо авч багаа ялалтад хөтлөв | News.MN

Ж.Харден 41 оноо авч багаа ялалтад хөтлөв

Ж.Харден 41 оноо авч багаа ялалтад хөтлөв

Ж.Харден 41 оноо авч багаа ялалтад хөтлөв

Өрнөд бүсийн хагас шигшээд өрсөлдөж буй "Хьюстон Рокетс" болон "Голден Стэйт Уорриорс" багуудын цувралын гурав дахь тоглолт өчигдөр өглөө “Toyota Center” ордонд боллоо. Цувралын эхний хоёр тоглолтод хожигдоод байсан "Хьюстон Рокетс" баг энэ өдөр өрсөлдөгчөө нэмэлт цагт 126-121 харьцаатай хожиж, цувралын харьцааг 2-1 болгоод байна.

Хожигдох эрхгүй талбайд гарсан "Хьюстон Рокетс" баг эхнээсээ сайн тоглож байсан бөгөөд Ж.Харден 41 оноогоор багаа тэргүүлж, Э.Гордон 30 оноо, К.Пол 14 оноо, К.Капела 13 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан бол сэлгээнээс И.Шумперт 10 оноогоор багтаа тусалжээ.

Тэдний өрсөлдөгч "Голден Стэйт Уорриорс" багаас К.Дюрант 46 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлж байсан ч Ж.Харден хариуг нь маш сайн барьж байсан бөгөөд ялангуяа тоглолт өндөрлөхөд минут хүрэхгүй хугацаанд А.Игуодалогийн эсрэг гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор багийнхаа хожлыг баталгаажуулж чадсан юм. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт мягмар гаригт "Хьюстон Рокетс" багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж