2018 онд Орос улс хамгийн их алт худалдан авчээ | News.MN

2018 онд Орос улс хамгийн их алт худалдан авчээ

2018 онд Орос улс хамгийн их алт худалдан авчээ

2018 онд Орос улс хамгийн их алт худалдан авчээ

Олон улсын алтны зөвлөлийн (WGC) мэдээгээр, энэ 2019 оны эхний улиралд дэлхийн улс орнуудын Төв банкууд алт ихээр худалдан авч, сүүлийн зургаан жилийн рекордыг үзүүлээд байна хэмээн Bloomberg мэдээллээ.

2019 оны эхний улиралд 145,5 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар өссөн дүн юм. Хамгийн их алтыг ОХУ-ын Төв банк худалдан авсан байна. Энэ нь АНУ-ын зүгээс тавьсан хоригоо өргөжүүлэх, сунгах тохиолдолд ам.долларын хамаарлыг багасагх зорилготой.

Оросын дараа хамгийн их алт худалдан авсан Төв банк нь БНХАУ-ын банк болж байна. Үүний араас Турк, Казахстан, Эквадор, Катар, Колумбын Төв банкууд орж байна.

ОХУ өнгөрсөн 2018 онд алтны нөөцөө 14,9 хувиар нэмэгдүүлж, 275 тонн хүргэсэн нь унцаар тооцвол 67,9 сая болж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-06 66.181.184.46

Ovgun yasan be yaduu uls iim baih uu, eswel chi heden tosgonoor bolon hotoor dvgneed bfa muu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж