Аварга М.Ананд засуул хийж, жүдочид барилдав

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Аварга М.Ананд засуул хийж, жүдочид барилдав

Аварга М.Ананд засуул хийж, жүдочид барилдав

Японы Токио хотод жил бүрийн хавар болдог монголчуудын хаврын баяр өчигдөр боллоо. Уламжлалт хаврын баярын нэг арга хэмжээ бол үндэсний бөхийн барилдаан байдаг. 19 дэх удаагийн баярын барилдаанд улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Дамба, О.Цэцэнцэнгэл нараас гадна жүдочид барилджээ.

Аймгийн заан цолтой жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр болон  дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга Ц.Цогтбаатар нарын жүдочид уран мэхийг уралдуулан барилдлаа. Хаврын баярт ирж, үндэсний бөхөөрөө барилдсан жүдочдод ирсэн зочид талархаж, “Токио 2020” олимпийн наадмын өмнө болох олон тэмцээнд амжилт хүслээ.

Мөн барилдааны засуулаар аварга /ёкозүна/ Какүрюү М.Ананд ажиллаж, их аварга Хакүхо М.Даваажаргал ч хүрэлцэн ирсэн байна.

Барилдаанд 24 бөх барилдсанаас сумын заан Э.Амартүвшин түрүүлж, аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлжээ. Түрүү бөх Э.Амартүвшин нь Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Кёкүсоотэн Э.Энхманлайгийн дүү бол Л.Отгонбаатар мөн тус аймгийн Батцэнгэл харьяат бөх ажээ. Барилдааны их шөвөгт аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, аймгийн заан Д.Уртнаст үлджээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж