Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Бөхийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Барилдаанд улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлджээ.
Өчигдрийн барилдаанд аймгийн арслан Г.Цоггэрэл хоёрын даваанд улсын заан Н.Жаргалбаярыг, гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж, дөрвийн даваанд улсын аварга Н.Батсуурьт унасан. Мөн тавын даваанд аймгийн арслан Э.Сумъяабат улсын харцага Б.Бат-Өлзийг, аймгийн арслан Б.Зоригтбаатар улсын начин Б.Батжаргалыг, аймгийн арслан Т.Ядамсүрэн улсын начин Б.Чимэдванданг тус тус давжээ.
ДҮЙЦ:
ЗУРГААГИЙН ДАВАА:
Улсын аварга Н.Батсуурь –улсын начин Б.Даваа-Очир
Улсын арслан Э.Оюунболд –улсын харцага Т.Бэгзсүрэн
Улсын заан Б.Батмөнх –улсын начин Ч.Хөхчирэнгэр
Улсын харцага М.Бадарч –улсын начин Б.Амарзаяа
ДОЛООГИЙН ДАВАА:
Улсын аварга Н.Батсуурь – улсын начин Ч.Хөхчирэнгэр
Улсын арслан Э.Оюунболд – улсын харцага М.Бадарч
НАЙМЫН ДАВАА:
Улсын аварга Н.Батсуурь – Улсын арслан Э.Оюунболд
Холбоотой мэдээ