ХААН Банк Эх үрсийн баярыг угтаад бяцхан харилцагч нартаа зориулан зуны амралтаа зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх “Зуны зугаатай аялал” хөтөлбөрийг зарлаж байна.
“Зуны зугаатай аялал” хөтөлбөр нь 2015 оны 5 сарын 18-аас 6 сарын 30-ны хооронд үргэлжлэх бөгөөд “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламж шинээр нээлгэсэн, хуримтлалд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй.
Мөн Хонг Конгийн Disney Land, Ocean park-т аялах 5 харилцагч, “Найрамдал” зусланд амрах азтай 5 харилцагчийг тодруулна.
Харилцагч та хүүхдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө хуримтлуулж буй “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжиндаа нэмсэн 20,000 төгрөг тутамд 1 тохирлын эрхтэй болж хүүхэд бүрийн мөрөөдлийн хотхон болсон Хонг Конгийн Disney Land, Ocean park-т асран хамгаалагчийн хамт аялах болон “Найрамдал” зусланд амрах азтай харилцагчийн нэг болоорой.
Азтан тодруулах шууд нэвтрүүлэг 2015 оны 7 сарын 4-нд МҮОНТ-ээр шууд хүрнэ.
“Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламж – Хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй таны ухаалаг сонголт, ухаалаг хөрөнгө оруулалт