Ньюс хөтөч: Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно

Ньюс хөтөч: Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно

2019 оны тавдугаар сарын 6-ны даваа гаригт болох үйл явдлын товчийг толилуулж байна.

09.00 цагт

НҮБ-ын хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлагуудад зориулсан “Төрийн албаны топ мeнeжeрийн сургалт” “Холидeй Инн” зочид буудлын Их танхимд эхэлнэ. Утас 91918297

09.00 цагт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд "Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт

Нийслэлийн иргэний танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран нийслэлийн иргэдэд хороодоор дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нээлт болно. Утас: 86863998

10.30 цагт

БСШУСЯ-нд “Инновацийн 7 хоног 2019”-ийн нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт

Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбар танилцуулна. Утас. 311143

11.00 цагт

Их дээд сургууль төгссөн, мал маллахаар мордсон хоёр залуу “Сэтгэлтэй ажилтан” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо “Сооl Mongolia” төслийг танилцуулна. Утас: 98313142, 94980077

11:40 цагт

Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

12.00 цагт

УЕП-ын нэг давхарт “Оюу толгой” ХХК-ий гадаад болон дотоодын ТУЗ-ийн гишүүд удирдлагуудыг УЕП газарт шалгуулах шаардлагыг "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс хүргүүлнэ. Утас: 99191388, 88117157

14.00 цагт

“Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэгийн орчинд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг НЗДТГ-ын хуралдааны А танхимд зохион байгуулагдана. Утас: 86863998

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж