Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгох вэ? | News.MN

Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгох вэ?

Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгох вэ?

Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгох вэ?

Өнөөдөр улс төрийн хүчнүүдийн хамгийн эмзэг цэг нь Хэнтийн 42 дугаар тойрог болчихоод байна. Чухамдаа энэ тойрогт аль нам, хэн ялах нь ирэх 2020 оны сонгуулийн рейтингийг тогтоож өгөх учраас улс төрийн намуудын хувьд онцгой чухал болжээ. Ялангуяа эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн хувьд. Зуун жилийн түүхтэй МАН-аар дэнчин тавьж, хүссэн эрх мэдэл, хүссэн суудлаа авсан У.Хүрэлсүх ирэх зургадугаар  сард болох Хэнтийн нөхөн сонгуульд намаа ялуулж чадахгүй бол нэг нэр, хоёр хочтой үлдэнэ. Учир нь, 2012 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын ялагдал хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүхтэй холбогддог. Эсрэгээрээ 2016 оны МАН-ын ялалт мөн л хүссэн ч, эс хүссэн ч М.Энхболдод харъяалагдана. Ийм учраас У.Хүрэлсүхийн ялагдах эрхгүй сонгууль бол Хэнтийн 42 дугаар тойрог.

Парламентын түүхэнд урьд, хожид гарч байгаагүй шалтгаанаар төрхөмдөө буцсан Д.Гантулгын тойрогт явуулах нөхөн сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдүүдэд тодорно. Хуурай дүүгээ ёс бус асуудлаар үдэж явуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөхгүй юм гэх нь ээ өвдөг шороодчихгүй нэгнийг олж өрсөлдүүлэх ёстой. Хэрэв У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэвэл өвөөгийн нутаг гэж өөриймсдөг Хэнтийнхнээсээ айсан хийгээд, өөрийнх нь аман хүзүүдэж яваа улс төрийн рейтингээ уруудуулах том шалтгаан болно.

Угтаа бол нөхөн сонгуульд өрсөлдөх, өрсөлдөхгүй нь У.Хүрэлсүхийн улс төрийн карьерт аль ч утгаараа сөрөг үр дагавар дагуулж мэднэ. Тэгэхээр үлдсэн цөөхөн өдрүүдэд шийдвэрээ гаргаж, өөрөө өрсөлдөх үү, эсвэл өөр хэн нэгнийг сойх уу гэдэг хүнд сонголтын өмнө тэр ирсэн.

Хэдий нөхөн сонгууль ч гэлээ том сонгуулийн өмнөх жилийн сонгууль гэдгээрээ мөн онцлогтой. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар, МАН-ын дарга өөрөө нөхөн сонгуульд оролцох мэдээлэл буй ч одоогоор тодорхой бус. Гэхдээ үнэний ортой байхыг  үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрөөс Хэнтий аймагт ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр тэрбээр  нөхөн сонгуулийн тандалт хийх зорилго байгаа нь ойлгомжтой.

Бас нэг хувилбар нь МАН нөхөн сонгуульд  өрсөлдөхгүй гэдгээ хэлчихвэл  У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингэд эерэгээр нөлөөлөхөөр байсан. Гэхдээ энэ хувилбарыг МАН сонгоогүй, оролцоно гэдгээ өнгөрөгч долоо хоногт намынхаа Бага хурлаар шийдвэрлэчихсэн.

Харин УИХ-д бүлэггүй болсон Ардчилсан намын хувьд парламентын нэг суудал амин чухал. АН нөхөн сонгуульд оролцож, намынхаа чансаагаа сорьж, хэрэв ялалт байгуулвал намын дарга болсноосоо хойш сонгуульд АН-ыг удирдан орж буй С.Эрдэнийн рейтингэд нэмэртэй. Хэрэв АН ялалт байгуулбал зөвлөл биш албан ёсны бүлэгтэй болох боломж бүрдэнэ. Ардчилсан намын хувьд хоёр нэр дэвшигч “сойх” бодолтой байгаа бөгөөд С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргалд санал тавьсан ч хүлээж аваагүй гэх бор шувуу жиргээд удаж байна. С.Эрдэнэ Р.Амаржаргалд ‘хайр зарлан’ намын дэд даргын суудал хүртэл амласан. Хоёр дахь хувилбар нь Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын нэр хүчтэй яригдаж байна.

МАХН-ын тухайд нөхөн сонгууль “Унжаад байхаар унаад өгөөч” гэдгийн л үлгэр болж байна. Намын дарга Н.Энхбаяр бүтэн жил Хэнтийг усалж, хүлээж буй. МАХН, ялангуяа Н.Энхбаярын хувьд энэ сонгууль алдаж болохгүй алтан боломж нь гэж хэлж болно. Хэрэв тэр ялвал Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай ямар их үгүйлэгдэж байгааг л харуулсан явдал болно.

11 НАМ НӨХӨН СОНГУУЛЬД  ОРОЛЦОНО

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэнээс 11 нь шаардлага хангаж, батламжаа хүлээн авсан. Үүнд:

  1. Хөдөлмөрийн үндэсний нам
  2. Ард түмний олонхийн засаглал нам
  3. Монголын ногоон нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Ардчилсан нам
  6. Монгол ардын хувьсгалт нам
  7. Монгол ардын нам
  8. Дэлхийн монголчууд нам
  9. Монгол консерватив нам
  10. Зон олны нам
  11. Үнэн ба зөв нам

Харин Иргэний Зориг Ногоон нам УИХ-ын  2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргав. Түүнчлэн Монголын Хүний Төлөө нам нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь заалтад дурдсан баримт бичгийг дутуу ирүүлсэн тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.2 дахь заалтыг үндэслэн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Дээрх 11 намын хувьд дарга нар нь өрсөлдөх мэдээлэл бий. Тэгэхээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн  нөхөн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой.

НӨХӨН СОНГУУЛЬД 289 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА 

Нөхөн сонгуульд 289 сая төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргаж, уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Харин нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоосон билээ.

НӨХӨН СОНГУУЛИЙН ХУВААРЬ:

Нөхөн сонгуулийн хуваарь
Нөхөн сонгуулийн хуваарь
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zoloo 2019-05-06 112.72.11.101

Songùuliìn uria ymar nertei baih bol?????????

Avatar

Иргэн 2019-05-06 203.91.115.52

АН-ын сонгуулийн уриа нь БИД 33 ИХ НАЯД МӨНГӨ ИДЭХГҮЙ 3 ИХ НАЯДААР Л ИДНЭ.

Avatar

Зочин 2019-05-06 103.26.194.8

МАН-ын сонгуулийн сурталчилгаа БИД ДАХИН ХҮЧИНДЭХГҮЙ

Avatar

Зочин 2019-05-06 202.21.108.163

Нөгөө Мөнхцэцэн авгай өрсөлдөнө биз дээ.

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.27

MAN.iin ner devshigch yugaa helj huihaa maajina daa.zailuul.Nam ni hiisen yum yuch gui.Hurelsuh iin show hiirhel ni yavahaa bsan.Yu ch hiij chadahgui ni todorhoi bolson

Avatar

Amar 2019-05-06 202.179.24.35

МАН-аас өөр иргэдийнхээ төлөө юм хийж байгаа нам байгаа юм уу?Айн.

Avatar

Зочин 2019-05-06 103.14.38.136

Ёстой хуцав аа, иргэдийн төлөө юу хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж