Сошиал тренд: УИХ-ын 3 гишүүн орон нутагт "дээлтэй тоглолт" хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Сошиал тренд: УИХ-ын 3 гишүүн орон нутагт "дээлтэй тоглолт" хийж байна

Сошиал тренд: УИХ-ын 3 гишүүн орон нутагт "дээлтэй тоглолт" хийж байна

Өнгөрч бус долоо хоногийн сошиал тренд юу байв.


УИХ-ын гишүүн бие даагч С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нартай нэгдэж, намд нь элсэхээр болсноо өнгөрч буй долоо хоногт зарлав. Түүний хувьд баянзүрхчүүдийг төлөөлж, УИХ-д сууж байгаа юм. Ингээд тэд баруун аймгуудаар явж, орон нутгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Харин энэ уулзалтын үеэр бүгдээрээ дээл өмсч, С.Жавхлан гишүүн дуулж яваа бичлэг сошиад тренд болов. Энэ талаар жиргээчид,

-TulgaA Энэ 3-ыг Оюун-эрдэнийн үзүүлсэн Солонгосын шар хаданд улсын зардлаар эмчлүүлмээр  байна. Монголд эмчлэгдэхээсээ өнгөрчээ. Энэ өвчин сүүлийн үед хурдацтай тархаад байна.

-duuya @BbDuuyа Ёоо үнэндээ ичээд байх юм аа, яах вэ түмэн минь ээ. Над шиг эдний өмнөөс ичиж байгаа хүн байна уу. Ёстой үнэнээсээ шүү бүр нүүр халуу оргиод байна. Ядаж байхад Жавхлан нэгдчих юм уу.

-Шинэ Ертөнц @BatnaiG Nogoo Orkuudiiin unertei salhia duuljiinuu kkkk

-Dema@Deuk09.  Ёо элгийн юм бэ өмнөөс нь ичээд байна энэ новшнуудыг нүднээс хол байлгаасай.

-Batbold@BatboldIth.  Иргэд нь ухаарахгүй бол эдний элэглэл улам л төгөлдөршөө л

-Nasa.G@godesangel. Нүдэндээ ч итгэх хэцүү боллоо шүү, яана вэ. Болд гишүүн л хайран байна даа

-Базарсадын Хүү @bazarsadmiigaa. За энэ гурав ч одоо дүүрч. Улсаар нь үндэстнээр нь тооцохын аргагүй маш их хохироочхоод одоо юу ч болоогүй юм шиг явж байгаа хүмүүс  зүв зүгээр бүр өөрийгөө АН-ын бэлэг тэмдэг гээд явж байна. Ичдэг нүүрээ элгэндээ наагаад тэр нь бүр шир болоод хатаад хатуурсан.

-Demberel Sambuu @Demberel_S. Болдын хөдөлгөөн хамгийн модерн байна.

-40000 -тын Бола @tsbolormaa0623. Яаж ингэж шоглохгүй тоглохгүй шогтохгүй хүнийг хэлж чадаад байна аа. Модерн. Сурмаар байна.


Сошиал тренд болсон бас нэг бичлэг бол шөнийн цагаар гэртээ орох гэсэн боловч орцных нь үүд цоожтой байх үед нэгэн эмэгтэйн гаргасан үйлдлийг бичиж тавьжээ. Ингэхдээ тайлбар нь “баян айлын хүүхэд байх” гэсэн утга бүхий. Энэ талаар жиргээчид,

-Baigal@BaigalBb. Одоо юм л бол бичлэг хийж сошиалд тавих болж цаад учрыг нь мэдээгүй байж ийм бичлэгийг эн тэнд тавихаа болимоор юм энэ охиныг зөвтгөх гэсэнгүй юм болгон 2 талтай цаг гаруй нүдсэн хамгаалагч нар нь бас хэл үгээр доромжилсон уурандаа хэлсэн гэсэн тайлбар байна лээ

-Khurelhuu @khurelchudur. Согтуу ч байсан энэ хүүхний зөв харуул хэзээ ч ажлын байран дээр унтаж болохгүй

-Ozzy@tersluuOZZ. Айдастай айлууд хамгаалагчаар хамгаалуулна .Тэгсэн мөртлөө гуйлгачингууд аа гэх .Сайхан залуус минь, идэр сайхан насандаа хүний эхнэр, айлын хүүхэд манаж гуйлгачин шиг суухаар ,үйлдвэр уурхай руу яв.

-SARA@SARAMGL1. Энэ охин жаахан хараал хэлсэн нь та нарт жаахан тааламжгүй байгаа болохоос энэ охины зөв шүү дээ.Харуул удаан байна. Одоо та нар баян хүнийг үзэн ядахаа болиоч ээ!Тэд биднээс ч илүү хөдөлмөрлөж,сэтгэж,чармайж,боломжийг ашиглаж байж биднээс илүү амьдарч байгаа шүү!

-NaMe@Lagshme. Авир нь буруу л байна. Шаардлага нь зөв. Харуул манаач нэртэй хэдэн тэнэг юмнууд унтаад л мөнгө авах санаатай.

-me@garasuz. Хэн ч шөнө гэртээ ормоор байхад түгжсэн байвал уурлан шүү дээ бичлэг хийж байхынхаа оронд хаалгаа хурдан тайлбал таарна яах гэж ажил хийж мөнгө авж байгаа билээдээ .. Дээрээс нь очоод хэл ажлын байр нь биз дээ энэ ч одоо юу вэ.

-Tsogoo Ember@emberous. Хариуцлага арай дээр хөгжсөн газар оршин суугч яаж ч авирлаж байсан хаалга нээгээгүй харуулууд өөдөөс нь ингэж харьцахгүй л байх, уучлалт гуйгаад л асуудлыг шийдэх хооронд бичлэг хийж өөдөөс шалтаг хэлж байна. Жаахан охин болохоор нь эсвэл эмэгтэй болохоор нь ингэсэн болов уу.

-OOGII@OOGIIHEELS. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Австрали сэтгүүлчид яг энэ талаар хэлэлцсэн. Хэрвээ Австралид хэн нэгнийг хүсээгүй байхад нь бичлэг хийвэл гэмт хэрэг. Ингэж сошиалд тавьбал аавын хаалга татна. 18 сар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлнэ! Мэдээж торгуулиа төлнө (Мөнгөгүй байсан ч төлнө).

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж