Өдөр бүр сармис идэхийн ач тус

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Өдөр бүр сармис идэхийн ач тус

Өдөр бүр сармис идэхийн ач тус

Сармисны  ид шидийн талаар бид интернет, зурагт радиогоор бишгүй л сонсдог. Гэхдээ ханиад томууг намдаахад хэрэглэхээс өөрөөр сармисны ач тусыг төдийлөн гаргаж чаддаггүй шүү дээ. Ингээд та бүхэнд өдөр бүр сармис хэрэглэвэл биед ямар өөрчлөлт гардаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэж байна.

Хүч чадал нэмэгдэнэ

Зүрх болон булчинг илүү бүтээмж сайтай ажиллуулахад сармис тустай. Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэг, фитнесст явдаг бол сармис хэрэглэснээр дасгалын үр дүн илүү сайн байх нь. Эртний Грект олимпын наадам болох үед тамирчид сармисыг сэргээш маягаар ашигладаг байжээ.

Дархлаа сайжирна

Ханиад томууг дарах хамгийн сайн эм бол сармис гэдгийг бид бүгд мэддэг. Учир нь сармисанд маш олон төрлийн аминдэм, биед ашигтай тослог, амино хүчил агуулагддаг. Мөн бактери, мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй "аллицин" гэх органик нэгдэл бас байдаг гэнэ. Гэхдээ дээрх бодисуудын үр нөлөөг хангалттай гаргахын тулд таны идэж буй сармис шинэхэн байх нь маш чухал.

Бусдыг татах чадвар нэмэгдэнэ

Сармис идсэн залуучууд бүсгүйчүүдийг татах чадвар нь нэмэгддэг гэнэ. Хэтрүүлэгтэй сонсогдож байж магадгүй ч энэ нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан зүйл гэнэ шүү. Сармисны эвгүй үнэр хүмүүсийг улам л үргээмээр санагдах ч харин эсрэгээрээ бололтой. Судлаачдын хэлж байгаагаар эр хүн та эсрэг хүйстнээ татмаар байвал болзооноосоо 12 цагийн өмнө хэдэн хумс сармис идэх хэрэгтэй аж.

Учир нь нэг хоногийн өмнө сармис идсэн хүний биеийн үнэр маш тааламжтай болж бусдыг татах соронз мэт үйлчилдэг байна. Сармисанд байдаг микробын эсрэг бодисууд биеийн хөлсний хурц үнэрийг дарж сайхан үнэртэй болгодог ажээ.

Цусны даралт тогтворжуулна

Хэрэв танд цусны даралт ихсэх зовуур танд илэрдэг бол хоолны цэсэндээ сармисыг нэмэхийг зөвлөе. Сармис нь судсыг өргөсгөж даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Мөн сармис нь бие дэх хортой холестеролын хэмжээг 10-15 хувь бууруулдаг. Ингэснээр зүрхний өвчтэй болох, зүрхний шигдээс үүсэх эрсдэл 50 хувиар буурдаг байна.

Ой тогтоолт сайжирна

Хүчилтөрөгчийн исэлдэх процессын улмаас хүний тархи болон бие хөгширч байдаг. Бид хоол хүнс, хүчилтөрөгчийг шингээж "шатаадаг" ч тэднийг энерги болгон боловсруулдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам уг процесс нь биеийн эсүүдийг үхүүлж, улмаар арьс сулран өнгөө алдаж, оюун санаа ч мохдог байна.

Сармис нь тархины насжилтыг удаашруулах үйлчилгээтэй олон бодисууд, нэгдлүүдийг агуулдаг байна. Ахмад настангууд альцхаймерийн буюу зөнөх өвчнөөс сэргийлэхийн тулд, залуус ой санамжаа сайжруулж, тархины ажиллагаагаа сэргээхийн тулд сармисыг хэрэглэх нь маш үр дүнтэй аж.

Үс, арьс нөхөн төлжүүлнэ

  • Үс: Үсийг түргэн ургуулах, бэхжүүлэхийн зэрэгцээ үсний уналтыг илааршуулах чадалтай. Гэхдээ эдгээр үйлчлэлийн ашиг тусыг үзэхийн тулд сармисыг шууд хуйханд нөлөөлүүлэх хэрэгтэй. Үүнд хэрэгтэй хурц үнэргүй сармисны тос, шампунь гадуур худалдаалагддаг.
  • Арьс: Сармис нь арьсыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй "фибробласт"  гэх эсэнд сайнаар нөлөөлдөг. Арьс өөрөө коллаген, эластин үүсгэх явцыг жигд хангахын тулд өдөрт хоёр хумс сармис идэхэд хангалттай.
  • Нарнаас хамгаалах: Сармисанд агуулагддаг бодисууд нь нарны хэт ягаан туяанаас шалтгаалж арьс хөгшрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй.

Шүдний өвчин намдаана

Бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг тул сармис нь амны хөндийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Цоорол үүсгэдэг бактериудыг устгахын зэрэгцээ үрэвссэн буйлыг хурдан хугацаанд эдгээнэ.

Жин хасна

Химийн цогц урвалын нөлөөгөөр сармисанд агуулагддаг "ажоэн" гэх бодис цусан дахь тусгай энзимийг идэвхжүүлж илүүдэл өөхийг шатаадаг байна.

Түүнчлэн сармис нь жин хурдан нэмэгдэх процессыг сааруулах замаар жин нэмэхээс сэргийлнэ. Сармис байнга хэрэглэснээр биед орох илүүдэл калори устдаг аж.

Анхаар! Сөрөг нөлөө ч бас бий

  • Жирэмсэн болон хөхүүл үед сармис их хэрэглэх нь тохиромжгүй. Мөн 7 хүртэлх насны хүүхэд сармисыг бага хэмжээгээр идэх нь зөв.
  • Мэс засал хийлгэхийн өмнөх 2 долоо хоногт сармис хэрэглэж болохгүй. Судсыг өргөсгөх үйлчилгээтэй тул цус алдуулах эрсдэлтэй.
  • Зарим тохиолдолд арьсыг түлж болно. Иймд хэрэв та эмзэг арьстай бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
  • Сармис нь амьтанд хор болдог. Ялангуяа муур, япон үүлдрийн нохойнд сармис идүүлж огт болохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж