АНУ, ОХУ, Герман, Японы жуулчид хөл хорионд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ, Герман, Японы жуулчид хөл хорионд оржээ

АНУ, ОХУ, Герман, Японы жуулчид хөл хорионд оржээ

Баян-Өлгий аймагт тарваган тахал гарсантай холбогдуулан хөл хорио тогтооход тэнд аялж явсан ОХУ-ын 17 жуулчин хөл хорионд орсон байна. Тус аймгийн харьяат хоёр иргэн тарваган тахлын улмаас нас барсантай холбогдуулан тавдугаар сарын 05-ны 22:00 цаг хүртэл аймгийн удирдлагууд хөл хорио тогтоосон юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яам Монгол Улс тэр дундаа Баян-Өлгий аймагт аялал, жуулчлалаар явах иргэдэд зөвлөмж, сануулга гаргасан байна.

Хөл хорионд орсон жуулчдын дийлэнх нь Москва, Екатеринбург, Новосибирск хотын иргэд байжээ. Түүнчлэн бидэнд ирсэн мэдээллээр АНУ болон Япон, Германы жуулчид дээрх хөл хорионд орсон байна. Журмын дагуу хорио цээрийн дэглэм зургаа хоног үргэлжилдэг бөгөөд өнөөдөр дуусах эсэхийг шийднэ. Хөл хорио цааш үргэлжлэх эсэх нь эмнэлзүйн шинж тэмдэг нэмж бүртгэгдсэн эсэхээс шалтгаалдаг. Тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 158 хүн байгаа бөгөөд одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг бүртгэгдээгүй тул хорио цээрийн дэглэм үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж