Тайландын хааны хаан ширээнд залрах хачирхалтай зан үйлүүд

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Тайландын хааны хаан ширээнд залрах хачирхалтай зан үйлүүд

Тайландын хааны хаан ширээнд залрах хачирхалтай зан үйлүүд

Тайландын хаан Маха Вачиралонгкорнаг хаан ширээнд залах ёслол Бангкок хотноо өчигдөр /2019.05.04/ болжээ. Ёслолын арга хэмжээг тус улсын телевизүүдийн сувгууд шууд дамжуулсан бөгөөд Чакрабат Биман өргөөнд эзэн хааны угаал үйлдэх ёслол буюу "Сонг муратха бхисек" ёслолоор эхэлсэн байна. Энэ ёслолын үеэр хаан улсынхаа таван гол, дөрвөн нуур, мөн хаант улсын 76 мужийн 100 булаг шандны усны дээжийг нэгтгэсэн ариун усаар угаал үйлддэг байна.

Үүний дараа хааны магнайд энгэсэг түрхэх ёслол болж, дараа нь албан ёсны цол, хааны бэлгэ тэмдэг, эртний тушаал болон дээд эрх мэдлийн бусад бэлгэ тэмдэг бүхий хааны алтан тавгийг гардан авч 7кг жинтэй титмээ тэргүүндээ залснаар ёслол үргэлжилжээ.

Өдгөө 66 настай Маха Вачиралонгкорна нь Тайландыг 70 жил удирдсан эцэг Пумипона Адульядетаг  /IX Рама/ таалал төгссөний дараах 50 дахь өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 1-нд хаан ширээнд заларчээ.

Тухайн үед эзэн хааны шийдвэрээр хаан ширээнд залах ёслолыг хойшлуулсан байна. Тайландчууд эзэн хааныг хаан ширээнд залах гурван өдрийн ёслолд нийт 31 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн түүнийг хаан ширээнд залрахаас өмнө нэгэн сонирхолтой зүйл болсон нь тэрбээр хэдхэн хоногийн өмнө хааны ордны хамгаалалтын албаны дарга генерал эмэгтэйтэй гэрлэсэн явдал байв. Тайландын хаан дөрөв дэх удаагаа гэрлэж буй нь энэ бөгөөд тэрбээр 1977, 1994, 2001 онд гэрлэж байжээ. М.Важиралонгкорн хоёр охин, таван хүүтэй бөгөөд тэдний нэгийг л угсаа залгамжлах хунтайж хэмээн албан ёсоор үздэг байна.

 

 

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж