"Цахим цагдаа"-д өдөрт 20 орчим зөрчлийн мэдээлэл ирдэг

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

"Цахим цагдаа"-д өдөрт 20 орчим зөрчлийн мэдээлэл ирдэг

"Цахим цагдаа"-д өдөрт 20 орчим зөрчлийн мэдээлэл ирдэг

Тээврийн цагдаагийн албанаас хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж байгаа үйлдлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цахим замын цагдаа” фэйсбүүк групп хуудсыг ажиллуулдаг. Уг фэйсбүүк группд зөрчил гаргасан иргэний талаарх мэдээлэл буюу зөрчил гаргасан өдөр, тухайн үеийн зурагтайгаа хамт постлогдох юм байна. Тээврийн цагдаагийн алба "Цахим замын цагдаа" фэйсбүүк группыг  2016 оноос ажиллуулж эхэлсэн. Иргэдээс зөрчлийн талаарх мэдээлэл болон албаны үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, замын хөдөлгөөний дүрэм, журам, асуултад хариулт өгдөг бөгөөд цахим хуудас нь 31 мянган гаруй гишүүнтэй болжээ.

Иргэдээс өдөрт 20 орчим зөрчлийн мэдээлэл цахим цагдаад ирдэг. Үүнээс зөрчил үүсгэсэн зам тээврийн хэрэгслийн марк улсын дугаар харагдаж байгаа, зөрчил хэзээ, хаана гарсан зэрэг шаардлага хангасан мэдээллийг зөрчилд тооцон хүлээн авч, зөрчлүүдийг Тээврийн цагдаагийн алба болон дүүргийн замын цагдаагийн нэгжүүд шалган шйидвэрлэж, гарсан хариуг нь иргэдэд өгч ажилладаг юм. Мөн иргэдээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг шалгах гэхээр шаардлага хангадаггүй, зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаар эсвэл ямар нэгэн нотлох баримт зураг, видео бичлэггүй, зөрчил хаана, хэзээ гарсан нь тодорхойгүй мэдээллийг ирүүлсэн тохиолдолд зөрчлийг шалгах боломжгүй байдаг гэнэ. Иргэдээс ирүүлж буй зөрчлийн мэдээллийн дийлэнх нь урсгал сөрөх буюу замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн, явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан, хааж  зогссон тээврийн хэрэгслийн зөрчлийн талаарх мэдээлэл эзэлдэг байна. Хэрэв жолооч нар зөрчил гаргаж байгаад иргэдийн мэдээлэлд өртсөн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу тухай бүрт нь хариуцлага тооцно гэдгийг сануулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж