Дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдардаггүй. Гэтэл өөрийн хэрэгцээг хангах гэсэн хүн төрөлхтний үйлдэл амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байгааг дээрх зургаас харж болно. Үүнийг сааруулах нэгэн үйлдэл нь “ногоон хэрэглээ”-г дадал болгох.
Ихэнх хүмүүсийн дадал, зан үйлдэл нь зөвхөн өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан байдаг бол “ногоон хэрэглээ" нь өөрийн хэрэгцээнээс гадна байгальд ээлтэй эсэхийг бодолцоход хүргэдэг билээ. Хүмүүсийн энэ багахан өөрчлөлт нь ногоон хөгжил, хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч буй ан амьтанд маш том эерэг нөлөөлөл үзүүлдэг. Та ногоон хэрэглээг хэвшүүлэхийн тулд дараах гурван зарчмыг дагахад л хангалттай гэнэ.
- Нэгдүгээрт, хог хаягдлыг бууруулах, усны гамгүй хэрэглээг хязгаарлах.
- Хоёрт, нэг удаагийн бүтээгдэхүүн сонгохын оронд дахин ашиглах, удаан хэрэглэх бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
- Гуравт, боломжтой бүх эд материалыг дахин боловсруулах, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, худалдан авах.
Монгол Улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг байна. Мөн гялгар уут нь задардаггүй хог бөгөөд байгаль дээр 100-400 жил оршиж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, газрын хөрсийг үхүүлдэг. Тиймээс гялгар уутны хэрэглээнээс татгалзаж даавуун тор хэрэглэх нь ухаалаг сонголт юм.
Холбоотой мэдээ