Улсын дээд шүүх гурван намыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүх гурван намыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх гурван намыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй улс төрийн 31 нам бий. Тэгвэл ирэх долоо хоногт Улсын дээд шүүх дахин гурван намыг шинээр бүртгэх асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, “Капиталист Нам”, “Монголын Төв Нам”-ыг  "Миний Монгол Нам”-ыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаанууд болох юм байна.

Хамгийн сүүлд Улсын дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Гэр хороолол хөгжлийн намыг 31 дэх намаар бүртгэсэн юм.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ НАМУУД:

  1. Монгол Ардын нам /МАН/
  2. Ардчилсан нам /АН/
  3. Монголын Ногоон нам /МНН/
  4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
  5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
  6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
  7. Эх Орон нам
  8. Монголын Либерал нам /МЛН/
  9. Бүгд найрамдах нам /БНН/
  10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
  11. Монголын Социал Демократ Нам
  12. Ард Түмний Нам /АТН/
  13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
  14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
  16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
  17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
  18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
  19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
  20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
  21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
  22. Монгол Консерватив нам /МКН/
  23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
  24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
  25. Монголын хүний төлөө нам
  26. Үнэн ба Зөв нам
  27. Зон олны нам /ЗОН/
  28. Дэлхийн монголчууд нам (ДМН)
  29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
  30. Их эв нам /ИЭН/
  31. 31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж