Нийслэлд 200 мянган гоёлын мод, бут сөөг тарина

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Нийслэлд 200 мянган гоёлын мод, бут сөөг тарина

Нийслэлд 200 мянган гоёлын мод, бут сөөг тарина

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн ногоон байгууламжийн мод тарилтын бэлтгэл ажил эхлээд байгаа билээн Энэ жил Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгт буюу Наадамчдын зам дагуу, 22-ын товчоо хүрэх зам, Бага тойруугийн гудамжид голт бор, тэхийн шээг, далан хальс, агч, улиас, гацуур, нарс, хайлаас, хүрэн монос, шар навчит хайлаас, хүрэн хайтан зэрэг 20 гаруй нэр төрлийн 200 мянга гаруй гоёлын мод, бут сөөгийг тарих ажээ.
Уг ажлын гүйцэтгэгчээр цэцэрлэгжилтийн мэргэжлийн 30 орчим байгууллагууд шалгаран ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь тарьсан гоёлын мод бутны усалгаа, арчилгааг ирэх арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл хариуцах юм байна. Мөн тэдний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагууд хяналт тавих ажээ.

Түүнчлэн өнгөрсөн жил 314 мянган гоёлын мод, бус сөөг тарьж, хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг зарцуулсан юм. Харин энэ жил мөн адил хэмжээний мөнгө ногоон байгууламжид зарцуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж