БНАСАУ-ын Засгийн газраас өчигдөр буюу бямба гаригт /2019.05.04/ ойрын тусгалтай пуужинг Япон тэнгис рүү харваж туршсан тухай мэдээлсэн. Энэхүү туршилтаа батлан хамгаалах ангийн зэвсэг, техникүүдийн байлдааны чадварыг шалгах, дүгнэх зорилгоор хийсэн хэмээн тайлбарласан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сард тив алгасах баллистик пуужин туршсанаасаа хойш анх удаа пуужин харвасан нь энэ болж байгаа юм.
Дээрх пуужингийн туршилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд хандан амлалтаа зөрчихгүй байхыг сануулан “Дэлхий ертөнц дээр боломжгүй зүйл гэж үгүй. Гэвч удирдагч Ким Жон Уныг надад өгсөн амлалтаа биелүүлж, БНАСАУ-ын агуу эдийн засгийн нөөц бололцоо, ирээдүйг харлуулах зүйл хийхгүй байх гэж найдаж байна. Хэзээ нэг өдөр хэлэлцээр хийх өдөр ирнэ” хэмээн твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
Мөн БНСУ-ын зүгээс энэхүү пуужингийн туршилтад санаа зовниж байгаагаа илэрхийлж, өнгөрсөн онд хоёр Солонгосын хооронд байгуулсан дайсагналыг бууруулах гэрээг зөрчиж байгааг анхааруулаад, цаашдаа иймэрхүү өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг хүсчээ.
Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сард хоёр дахь удаагаа уулзахдаа зөвшилцөлд хүрэлгүй уулзалтаа өндөрлүүлснээс хойш Умардын зүгээс цөмийн реакторуудаа идэвхжүүлэх, шинэ зэвсэг турших зэргээр АНУ-д сануулга өгсөөр байгаа юм. Тухайн уулзалтын үеэр Ким Жон Ун АНУ-аас эдийн засгийн хоригуудаа хэсэгчлэн цуцлахыг хүсээд оронд нь цөмийн зэвсгээ устгах санал тавьсан бол Дональд Трамп үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учир тэдний уулзалт таагүй өндөрлөсөн билээ.
Эх сурвалж:BBC
Зочин 2019-05-05 202.55.183.110
Дэлхийн мөлжөгч 1 дүгээр капиталист, дэлхийн 2 дугаар коммунист 2 хоорондоо бие биендээ сүрийг үзүүлж байна.
Хэлэлцээ шүү 2019-05-05 64.119.21.35
Хэлэлцээ хэлэлцээр хоёроо дахиад л ялгахаа болиод эхэллээ. Хэлэлцээ бол явагддаг үйл явц, хэлэлцэн тохирохын тулд хийдэг процесс. ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ явагдаж үр дүнд хүрвэл түүнийгээ нотлоод хоёр тал ХЭЛЭЛЦЭЭР гэж цаасан баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Зурахдаа ч учиртай. Эхлээд доод тушаалтнууд нь үзэглэдэг. Үзэглэхдээ ярьсан тохирсон нь үнэн болно гэсэн баталгаа өгч хуудас болгосны дор гарын үсгээ зурж дараагийн ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ-д бэлтгэж байгаа хэрэг юм. Дараа нь дээд тушаалтнууд нь зурдаг
zochin 2019-05-05 202.9.43.125
Umnud solongos ni ameriktai hamtraad tsergiin surguuli hiigeed hoid solongos ni gants puujin ezgui gazar ruu harvaj yagaad boldoggui yum
Зочин 2019-05-05 182.160.37.124
тэгээд зүгээр л хоригоо цуцлаад хамтарч найз болооч. үхсэндээ хүүхэн шиг маяглаад байгаа юм бэ? яах гээд байгаа нь мэдэгдэхгүй америк салга өвгөн минь.
Зочин 2019-05-05 202.21.109.93
Haha harin tiim
baadai 2019-05-05 103.229.121.99
kim hangalttai amlalt ugsun l baihad trampp yund davraad baidag yum.AMERIK busdiin heregt hoshuugaa bainga hiideg hen yum.Horvoo negeer duusahgui yankuud neg l nartai udur suireh vii dee
Зочин 2019-05-05 59.153.85.83
Уг нь , модон АК барьсан хойдуулаас айгаад байгаа амьтан байхгүй л дэ . Яг байлдвал хойдуулыг хоногын дотор л үнс нурам болгочихно … Гэхдээ энэ нь 25 сая хүнийг х***х хядлага болж хувирчих гээд л байгаа юм л даа … ёс суртахууны хувьд хүнд тусна …
Зочин 2019-05-05 146.115.163.21
modon ak barisan arabuud odoo yaj bujignaj bn. afghan yu bolj bn. chechend yu bolov. ter modon ak chin l hamgiin aimar n yum bishuu. neg ehlevel buuj bolohgui davhiad baij bolohgui bar unasan hun shig l bolno gedgiig trump ch medej baigaa
БАТ инженер 2019-05-05 119.40.103.3
АНУ ӨМнөд Солонгос ба тэдний холбоотнууд цэргийн сургууль хийсээр байгаа нь БНАСАУ-ыг өдөж байгаа хэрэг биш үү