Манжуурт Консулын газар нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Манжуурт Консулын газар нээнэ

Манжуурт Консулын газар нээнэ

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээнэ. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

Манай улсын иргэд хамгийн олноор зорчдог БНХАУ-д Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Хөх хотод Ерөнхий консулын газар, Эрээн хотод Консулын газар ажиллаж, тус улсад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, манай улсад зорчих гадаадын иргэдэд виз олгох асуудлыг хариуцдаг. Ингэснээр Эрээн хот дахь Консулын газрын ачаалал улам нэмэгдэх, улмаар тус газраас Дорнод, Дорноговь аймгууд дахь Сүмбэр, Хавирга, Баянхошуу болон Ханги боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд орон зай, цаг хугацаа, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэхээр байгаа аж. Иймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар  нээж ажиллуулахыг өнгөрч буй долоо хоногт Засгийн газар дэмжиж, УИХ-ын тогтоол батлуулахаар болжээ.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотын зэрэгцээ Улаанбаатар-Манжуурын чиглэлд Хүннү-Эйр компани долоо хоногт таван удаа шууд нислэг хийдэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог агаад цаашид улам өсөх хандлагатай байгаа. Мөн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай аж. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянган иргэн, 2017 оны  170 мянган, 2018 онд 260 мянган иргэн дээрх дөрвөн боомтоор дамжин Манжуур хотод зорчсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж