Тойм: АТГ удирдлагатай болж, тарваган тахлаар хоёр хүн амиа алдав | News.MN

Тойм: АТГ удирдлагатай болж, тарваган тахлаар хоёр хүн амиа алдав

Тойм: АТГ удирдлагатай болж, тарваган тахлаар хоёр хүн амиа алдав

Тойм: АТГ удирдлагатай болж, тарваган тахлаар хоёр хүн амиа алдав

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


АТГ-ЫН ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛОВ

Ерөнхийлөгчийн  санаачилсан хуулийн байгууллагын удирдлагуудыг солих төсөл бүрэн утгаараа хэрэгжиж өнгөрч буй долоо хоногтАТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, орны хүмүүсийг нь томилов. Ерөнхийлөгчийн зүгээс  АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлж, тэдний оронд АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханг томилох санал ирүүлснийг УИХ дэмжиж, Пүрэв гариг /2019.05.02/ АТГ-ын удирдлагууд ажлаа хүлээн авсан юм.

НӨХӨН СОНГУУЛЬД 11 НАМ ОРОЛЦОНО

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42-р тойрогт зурагдугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Нөхөн сонгуульд нийтдээ 11 нам оролцохоо мэдэгдэж, Баасан гаригт СЕХ батламжийг нь гардуулсан юм. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн ч 11 нам шаардлага хангаж, батламж авчээ.

  1. Хөдөлмөрийн үндэсний нам
  2. Ард түмний олонхийн засаглал нам
  3. Монголын ногоон нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Ардчилсан нам
  6. Монгол ардын хувьсгалт нам
  7. Монгол ардын нам
  8. Дэлхийн монголчууд нам
  9. Монгол консерватив нам
  10. Зон олны нам
  11. Үнэн ба зөв нам

БИЕ ДААГЧ С.ЖАВХЛАН Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАРТАЙ НЭГДЭВ

УИХ-д цорын ганц бие даагч энэ парламентад сууж буй. Тэр нь баянзүрхчүүдээс итгэл хүлээж гарч ирсэн С.Жавхлан. Тэгвэл бие даагч гишүүн маань ганцаардаж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй шинэ намд элсэж байгаагаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар "Шударга иргэдийн нэгдсэн эсвэл" /ШИНЭ нам/ гэж нэрлэхээр материалаа Улсын дээд шүүхэд материалаа өгөөд байгаа юм. Мөн Баасан гаригаас эхлэн дээрх гурван гишүүн баруун аймгуудаар иргэдтэй уулзалт хийж эхэлсэн байна.

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРЭГ 6 ДАХЬ  УДААГАА ХОЙШЛОВ

Хагас жилийн хугацаанд үргэлжилж буй Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ны Газрын дарга Б.Махбалд холбогдох хэрэг өнгөрөгч долоо хоногт зургаа дахь удаагаа хойшлов. ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшилж,  тавдугаар сарын 17-нд товлогдсон. Ийнхүү зургаа дахь удаагаа хойшлоод байгаа шүүх хурлын энэ удаагийн шалгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг сонгож авсан таван өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг нь хүлээн авснаар шүүх хурал хойшилсон байна.

Сануулахад, яллагдагчаар татагдан шүүгдээд байгаа Б.Махбалыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.

ТАРВАГАН ТАХЛААР ХОЁР ХҮН АМИА АЛДАВ

Амьтны түүхий эд, эрхтэн хэрэглэж болохгүй гэж мэргэжилтнүүд сануулсаар байхад л тарваганы бөөр, ходоод залгиснаас болж эхнэр, нөхөр хоёр гурав хоногийн зайтай нас барж, дөрвөн хүүхдээ өнчрүүлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд дөрөвдүгээр сарын 27-нд 38 настай Т амиа алдаж, эхнэр болох 37 настай Б нь түүнээс гурав хоногийн дараа нас барж, 2-13 насны дөрвөн хүүхэд өнчирч хоцров.

Үүнтэй холбоотойгоор тус аймагт дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм тогтоосон. Журмын дагуу хорио цээрийн дэглэм зургаа хоног үргэлжилдэг бөгөөд өнөөдөр /2019.5.5/ 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хөл хорио цааш үргэлжлэх эсэх нь эмнэлзүйн шинж тэмдэг нэмж бүртгэгдсэн эсэхээс шалтгаалдаг. Тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 158 хүн байгаа бөгөөд одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг бүртгэгдээгүй тул хорио цээрийн дэглэм үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭВ

Дөрөвдүгээр сарын эхээр 40-50 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ тавдугаар сарын 1-ээс дахин 80 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Холбогдох мэргэжилтнүүд шатахууны үнийн нэмэгдлийг хилийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ нэмэгдсэн нь гуравдугаар сард 30 гаруй ам.доллар, дөрөвдүгээр сард 71 ам.доллар, тавдугаар сард 53 ам.долларын үнэтэйгээр нийт бүтээгдэхүүнд нэмэлтээр шатахуун орж ирсэн. Үүний дагуу гадаад зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэдгийг албаныхан хэллээ.

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллароор, мөн 2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх 3 сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам. доллароор, 2019 оны тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллароор, А-80, Аи-92 автобензин 53 ам. доллароор тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байгаа аж. Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ний мэдээгээр Монгол Улс АИ80 шатахуун 109 хоног, АИ92 шатахуун 49 хоног, дизель түлш 44 хоног, онгоцны түлш 27 хоног буюу нөөц хамгийн өндөр хэмжээнд байгаа.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-05 202.70.36.178

Увсад бас тарваган тахал гарсан гэсэн сураг байна. Тодруулаарай.

Avatar

Hurelsuh ogtsor 2019-05-05 64.119.19.247

Benzinii une arai heterlee. Hurelsuh pizdug ogtsruulaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж