Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна | News.MN

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамтаар ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн баруун, зүүн аймгуудад ажиллахаар болжээ. Түүний эхний ажиллах аймаг Хэнтий аймаг байх бөгөөд өнөөдөр /2019.05.05/ замдаа гарсан бөгөөд яг одоо Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр сумын олон жил хүлээгдэж орхирдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдаж хуучирч, муудсан ерөнхий сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн асуудлыг нь сургуулийн багш, хамт олонд, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхдийн хүчин чадалтайгаар багтаамж, стандартыг нь нэмэгдүүлж барих юм.

Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар эрчим хүчний сайдад даалгалаа. Жаргалтхаан суманд онцгой байдлын бүлгийг 12 хүнтэйгээр байгуулахаар боллоо. Түүнчлэн суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс нийгэм, улс орны талаар асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Орон нутагт ажиллах энэ удаагийн томилолт нь бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглэх аж. Өнгөрсөн онд 13 аймагт ажиллаж байсан бөгөөд түүний үргэлжлэл болж, энэ удаагийн томилолт үргэлжлэх аж.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-05 150.129.141.244

Ёрөнхий сайд минь ,та өөдөө дээшээ гарах гэж байгаа бол ард түмэнийхээ өрийг тэглээд ,нурууг нь ,тэнийлгээд хүнд өвчин ,сэтгэлийн шанлалаас нь гаргаад өгвөл таны нэр хүнд 100 хувь өснө .Ард түмэн ,үнхээр туйлдаж байна ,банкны өр ,барааны үнэ тэнгэрт гарчихлаа , мах идэхийн аргагүй болчихлоо ,уос оронд минь юу болоод ,хэн удирдаад байгааг ойлгохгүй байна .Төр эзэнтэй байна уу ,ард түмэн ,газарт унлаа .яандаа ард түмэн минь .

Avatar

Irgen 2019-05-05 103.229.122.57

ЖДУгийн загалмайлсан эцэг дээ. Дээр н б**в Гантулгын тойргоос үзэж улам бузартана

Avatar

Zochin 2019-05-05 103.242.46.163

Ene zasag ovoo ajillaj baigaa. Amjilt husye

Avatar

Ард түмэн 2019-05-05 66.181.161.51

Битгий ш**.энэ засаг монголын түүхэнд хараар бичигдэн үлдэнэ.татвар бензин нэмэгдсэн.70сая малтай байж 1кг махыг 10- аас 13мянган төгрөгөөр авч байна.цалин багатай авилгал ихтэй барааны үнэ хэт өндөр хааныхаа үнийг буулгаж чадахгүй байгаа дорвитой ажил хийхгүй шоучин eерөнхий сайдтай байнаа.колонь улс болон.хүрэлсүх малыг хэмхэртэл нь зодох юмсан.. монголчууд минь..

Avatar

Хэнтийниргэн 2019-05-05 66.181.161.74

Худлаа онгироо амьтаныгтэнэгүүд нь дэмжинэлдээ

Avatar

Зоч 2019-05-05 202.126.89.108

Шудрага байдлаар хумих бодлого барих нь гэж ямар их найдлага тавьж гордивоо. Ийм л байдаг юм байна. Заа за энэ хүн чдээ…

Avatar

Зочин 2019-05-05 73.231.128.120

Сонгуулийн сурталчилгаа эхэлжээ. Өнгө муутай л харагдаж байна.

Avatar

Зочин 2019-05-05 66.181.181.187

Биднийг хаяж явсан Хүүкэд—Хэнтийд хэн юу хийснийг хэн бүхэн мэднэ. Оюунбаатар дарга гарч ирээд юу хийлээ. Хүрэлсүх цаашаа. Хол очиж ЖДҮ-гээ мандуул. Чи ирээд хага цохиулна. Хэн 16 давхар байшин, хэн 10 давхар байшин сүндэрлүүлэх боломжийг олгосон юм Оюунбаатар. Хэн бүхэл бүтэн хороолол босгох ажлыг дэмжиж чадсан юм. Оюунбаатар.Хүрэлсүх ингэж явах хэрэггүй л байсан юм. Улсын мөнгөөр. хятад хөх дээл өмсчихсөн. болохгүй ээ. Жинхэнэ нутгийн хүүгээ дэмжнээ бид. Чи ирвэл унанан

Avatar

Хүннү 2019-05-05 202.179.24.35

Чи л үнэн хэллээ. Өндөрхаан хот өмнө нь хот гэхэд хэцүү хэдэн тархай бутархай юм байсан. Үүнийг Оюунбаатар, Пүрэвжав хоёр л ийм болгосон. Хэнтийчүүд хүний ачийг мэддэг бол Оюунбаатарыгаа сонго.

Avatar

Erunhii said aa 2019-05-05 66.181.182.196

Erunhii said aaa..ta nar ene songuuli gej zavaan uym boliod….uls orniihoo tuluu ajlaa hii ldee….unuudur tulgamdaad bgaa asuudal zunduu

Avatar

Зочин 2019-05-05 103.229.122.172

Хүрлээ бол өнгөр ч буй хугацаанд их ажил хийсэн.100 жилийнхээ ойг ялалт амжилтаар угтах болно.

Avatar

Irgen 2019-05-05 103.229.122.57

b*** Gantulgin toirgois buzartanadaa

Avatar

Зочин 2019-05-05 202.126.89.16

Ялна. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-05-05 64.119.25.207

Xurelsuxee chi JDU teigee temcej zadaagui bxd bid Xentiichuud chamaig demjixgui,songoxgui.chi bol xudlaa showchun gar.

Avatar

Зочин 2019-05-05 64.119.25.207

Xurelsuxee chi JDU tei temcej zadaagui tsagt chamd chamaig Xentiigiin Ard tumen xezeech demjixgui,songoxgui.Oilgoj avaarai.

Avatar

Иргэн 2019-05-05 203.91.115.54

Сонгуулийн хууль бус сурталчилгаа хийж бна!! Эрх мэдлээ ашиглаж бна.

Avatar

ОРДНЫ ТАЙГАНААС ТЭРГҮҮН ХАДАГТАЙД ГОРИЛОГЧ зика 2019-05-05 120.16.172.42

ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДСЭН ТОПОР ЖОНКУУГИЙН ДАЛЛАСАН ГАЗАР ИЛ ГАРЧ ДАЛАЙСАН ГАЗАР ДАЛД ОРМОЙ…

Avatar

Сэлэм 2019-05-05 202.21.108.146

Хүрэлсүх сонгуулийн хууль зөрчиж байна. Тойрогт суталчилгаа хийх хугацаа болоогүй биздээ, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж сурталчилгаа хийж байна шүүдээ!!!

Avatar

zochin 2019-05-05 103.229.121.204

Xvvkee demjij bna

Avatar

Иргэн 2019-05-05 202.21.108.146

Энэ дарангуйлагч коммунист Хүрэлсүх татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сонгуулийн суртрлчилгаагаа хийж иргэдийн тархийг угааж эхэллээ!! Хэнтийн сонгогчид энэ ЖДҮ ийн хулгайч, шудрага дүр эсгэгчг таниж ухаараасайдаа . Монголчууд мартамхай даа!!!

Avatar

хэнтийн иргэн 2019-05-05 202.55.188.35

х****а ерөнхий сайдаа дэмжиж сумаа хөгжүүлнээ чам шиг гөлгөөр заалгахгүй

Avatar

Иргэн 2019-05-05 64.119.24.172

Төрийн зохицуулалттай КАПИТАЛИЗМ хэрэгтэй болохоос СОЦИАЛИЯзМ хэрэггүй шүү?!?!?! Тарийн зохицуулалт гэхээр төр хувийн хэвшилтэйгээ бизнесийг нь булаацалдаад, өрсөлдөад бай гэсэн үг биш шүү?!?!?!?!

Avatar

mgl 2019-05-05 202.9.43.212

Маш их найдлага тавьж байгаа шүү. Бидэнд маш сайн зохицуулалттай капитализм тохирох юм байна. Одоо зэрлэг капитализм ч юмуу эсвэл феодализм ч юм уу засаглал маш хомсдсон хачин замбараагүй нийгэмд орчихлоо. Хятад, Вьетнам 2 коммунист намын удирдлаган дор зохицуулалттай капитализм байгуулж байна шүү. АН ардчилал гэж яриад 30 жил боллоо, одоо тэр нь алга, анархизм тогтлоо. Танай намд найдаж байна. Гэхдээ ЖДҮ-д холбогдсон, МАНАН-гийн 27 гишүүн зэргийг ахиж нэр дэвшүүлж болохгүй. Амжилт хүсье.

Avatar

Irgen 2019-05-05 103.229.122.57

3 жил төр барилаа юу хийсэн юм. Заагаад үзүүлчих.попрохоос өөр юм хийсэнгүй

Avatar

Зочин 2019-05-05 43.242.243.5

Чамд бол харагдахгүй. Ухаан сохор бол нүд хардаггүй юм гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж