Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамтаар ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн баруун, зүүн аймгуудад ажиллахаар болжээ. Түүний эхний ажиллах аймаг Хэнтий аймаг байх бөгөөд өнөөдөр /2019.05.05/ замдаа гарсан бөгөөд яг одоо Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр сумын олон жил хүлээгдэж орхирдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдаж хуучирч, муудсан ерөнхий сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн асуудлыг нь сургуулийн багш, хамт олонд, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхдийн хүчин чадалтайгаар багтаамж, стандартыг нь нэмэгдүүлж барих юм.

Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар эрчим хүчний сайдад даалгалаа. Жаргалтхаан суманд онцгой байдлын бүлгийг 12 хүнтэйгээр байгуулахаар боллоо. Түүнчлэн суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс нийгэм, улс орны талаар асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Орон нутагт ажиллах энэ удаагийн томилолт нь бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглэх аж. Өнгөрсөн онд 13 аймагт ажиллаж байсан бөгөөд түүний үргэлжлэл болж, энэ удаагийн томилолт үргэлжлэх аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж